УЛС ТӨР
Нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлжээ

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 4-6 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад өргөн барих гэж буй талаар бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа бэлэн болгож, өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, Хөгжлийн банкны асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар болон Ё.Баатарбилэг нар байж болзошгүй байна. Ё.Баатарбилэгийн хувьд Хөгжлийн банкны асуудалд холбогдоогүй. Тэгвэл өөр хууль бус үйлдлээр ийн шалгахаар зэхэж буй бололтой. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад өргөн барьсанаас хойш 48 цагийн дотор шийдвэрлэх хуулийн заалттай юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН-аас заавал оруулаарай! Нэмэр ш дээ!!!
МАНын нэр бүхий 20 орчим гишүүдийг бүгдийг шалгах хэрэгтэй ..ЖДҮХС шиг юм болно шүү
Дамдинням гэдэг лалар яасан бэ