Нийгмийн

Улаанбаатар-Эрхүү чиглэлийн галт тэрэг зорчигчдоос ПСР шинжилгээ шаардана

Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн олон улсын зорчигч тээврийн галт тэрэг 4 дүгээр сарын 30-ны өдрөөс аялахаар болсон.

Уг аяллаар зорчих гэж байгаа хүмүүс  ОХУ-ын хилээр нэвтрэхдээ 48 цагийн дотор хүчинтэй байхаар тооцож хийгдсэн Ковид-19 вирус илрүүлэх ПСР шинжилгээний сөрөг гарсан хариуг англи хэл дээр, өөрийн гадаад паспортын мэдээлэлтэй тулган бичүүлж авахдаа заавал тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчихыг шаардаж  байгаа юм.

Уг шинжилгээг Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг дээр өгөх боломжтой бөгөөд шинжилгээ өгөхөөр ирэхдээ гадаад паспорт /канондсон хуулбар/, шинжилгээний төлбөр 85 000 төгрөг авч ирнэ. Шинжилгээг хил гарахын өмнөх өдөр өгөх ба шинжилгээний хариугаа  тухайн өдрийнхөө 15:00-17:00 цагийн хооронд авна. Хэрэв таны хариу эерэг бол УБТЗ-ын Тасалбарын төвд яаралтай мэдэгдэж суудлаа хойшлуулж болох юм байна.

Галт тэргэнд суухдаа ПСР шинжилгээний англи хэл дээр бичигдсэн тамгатай сөрөг хариугаа үйлчлэгчид шалгуулж орох бөгөөд хэрэв та тасалбар худалдан авсан ч ПСР шинжилгээний бичиг байхгүй бол вагонд оруулахгүйг анхаарна уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button