Авлигад холбогдсон гишүүдийн хамтаар хүчирхэг сөрөг хүчнээ “намнах” уу

2020-2024 оны парламентын хугацааны тал нь өнгөрч буй эл үес УИХ-ын гишүүн дөрвөн гишүүн бүрэн эрхээзээ түдгэлзэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнд:
- Ё.Баатарбилэг
- Н.Алтанхуяг
- Г.Амартүвшин
- Х.Ганхуяг нар нэрлэгдэж байгаа юм.
Яг одоо УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо энэ асуудлаар хуралдаж байна. Дэд хороо уг дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх агуулгаар хуралдаж байгаа юм.
Тэгвэл, энэ гишүүдийг ямар үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх санал УЕП оруулсан нь анхаарал татна. Уг нь Хөгжлийн банкны асуудлаар авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүд энд багтаж байгаа. Харин Н.Алтанхуяг ганцаараа УИХ-ын чуулганы дэг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Зарчмын хувьд тэдэн дээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Бейсен нар ч нэмэгдэх учиртай. Тэдний авлигын асуудалд яллах тогтоол үйлдээд байгаа ч УЕП хүсэлт оруулахгүй байгаа нь анхаарал татна. УИХ-ын гишүүний ёс зүйг ийм байдлаар гажуудуулсан гишүүд бүрэн эрхээсээ түдгэлзэх нь зүй ёсны асуудал.
Харин ийм агуулгатай гишүүдийн дунд УИХ-ын чуулганы дэг зөрчсөн хэмээн анхаарал татам өнцгөөр Н.Алтанхуяг багтаж буй. Уг нь энэ парламентад сөрөг хүчний байр суурийг хамгийн боломжит агуулгаар гүйцэтгэж буй чухал үүрэгтэй гишүүн. Парламентын ардчиллыг хөгжүүлэхэд өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж, томоохон бүтцүүдийг зангидаж, макро түвшний бодлогууд хэрэгжүүлж байсан туршлагатай сөрөг хүчний оролцоо чухал. Эрх баригчдын бодлогыг хамгийн хүчтэй шүүмжилдэг гишүүдийн нэг нь тэр.
Гэвч ил цагаан авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүдийн хамтаар Н.Алтанхуягийг “намнах” гэж байгаа нь ерөнхий дүр зургаараа харамсалтай. Ямартай ч УИХ-ын чуулганы хуралдаанаар хаалттай санал хурааж, эл дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх процесстой юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
altanhuyg ch hvchirheg sorog hvchin baihasa ongorson hvn
АВИЛГААР БИШ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГ ЖУРАМ ЗӨРЧСӨН ГЭНЭ ҮҮ. УИХ , ЧУУЛГАН ДЭЭР ЖИНХЭНЭ УТГААРАА СӨРӨГ ХҮЧНИЙ ДУУ ХООЛОЙГ ХААХ АРГА ХЭМЖЭЭ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ УУ .ЖАГСААЛ ЦУГЛААНЫГ НАМНАХ ГЭЭД ХОРИОД ХОРИОД ДИЙЛЭЭГҮЙ .ОДОО ҮГ ХЭЛСЭН ГИШҮҮДЭЭ НАМНАХААР ОРОЛДОЖ ЭХЛЭСЭН БОЛ МАН ХОЛ ЯВАХГҮЙ ЭЭ
Үхсэн баасны хүчирхэг ...муу ац
Алтанхуяг чинь АН аас хөөгдсөн, �##�ьч намын гишүүн биш. Жинхэнэ эргүү өвчин тусчихаагүй бол өөрөө хамгийн сайн мэдмээр юм. Тэнэг