Нийгмийн

Хонины махны үнийг кг тутамд 350 төгрөгөөр буурууллаа

Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, махны үнийг бууруулах чиглэлээр Засгийн газраас шийдвэр гаргаад байна. Нөөцийн махны 60 хувийг бүрдүүлж байгаа хонины махны кг тутмын үнийг Засгийн газраас 250 төгрөгөөр, бэлтгэн нийлүүлэгч нийгмийн хариуцлагын хүрээнд 100 төгрөгөөр, нийт 350 төгрөгөөр бууруулахаар шийдвэрлээд буй.

Хонины нөөцийн махыг 7950 төгрөгөөр худалдах шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Бүтнээр нь буюу гулуузаар худалдан авбал кг нь 7750 төгрөгөөр худалдаалагдах аж. Нөөцийн махны үнийг кг тутамд 350 төгрөгөөр бууруулж байгаагаас гадна борлуулалтын цэгийг нэмэгдүүлснээр өрсөлдөөнийг дэмжиж, хэрэглэгчдэд хямд үнэтэй мах худалдан авах боломж, сонголтыг нэмэгдүүлж, нойтон махны үнийг тодорхой хэмжээнд буулгах түлхэц болох юм.

Д.МӨНХБАТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button