“Eguur.mn” сайт “Boom” буландаа залуу дуучин Ч.Мишээлийг онцолж байна. “My voice” шоунаас урлагийн гараагаа эхлүүлж, олны танил болсон түүнийг “Никитон”-ы Мишээл”, “One music”-ийн Мишээл”, “Ц.Сарнайгийн шавь Мишээл” гэдгээр хүмүүс илүү сайн мэднэ.

Сүүлийн үед ганцаарчилсан уран бүтээлдээ түлхүү анхаарч, цөөнгүй хит дуу гаргаад буй Ч.Мишээл өдгөө “Яг түүн шиг” шоуны тайзыг ёстой нэг доргиосон шиг доргиож, уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа үзэгчдийг байлдан дагуулж байна. Шоуны эхний шатанд тэрбээр Mariah Carey-г тайзнаа амилуулж, “Without you” дууг нь дуулсан.
“Ёстой ялгахын аргагүй адилхан байлаа. Дуулалт, жүжиглэлт супер. Бараг Mariah Carey-гээс илүү дууллаа” гэж үнэлж, дэмжиж буй хүн олон. Энэ янзаараа “Яг түүн шиг” шоунд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай оролцогч, “хатуу самар”-ын нэг нь Ч.Мишээл байх нь.
-Монголын урлагийн салбарт гялалзаж буй залуу оддын нэг нь Ч.Мишээл.

-Тэрбээр “Никитон” хамтлагийн дуучин.
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбатын “One music” продакшны артист.
-Б.Чинбатын хань, “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайгийн гарын шавь.
-Түүний тайзны нэр нь “Michelle”.
-Ч.Мишээл “Шинэ үе” дунд сургуулийг төгссөн.
-Хүчирхэг, уянгалаг хоолой, өвөрмөц төрхөөрөө тэр бусдаас эрс ялгардаг.
-Түүний аав нь чех, ээж нь монгол хүн.
-Дуучин болохыг багаасаа мөрөөдсөн.
-Мөрөөдлөө биелүүлэхийн тулд багадаа “Хүүхдийн ордон”-ы дугуйланд явдаг байжээ.
-Ч.Мишээл 2016 онд “My voice” шоунд оролцон, олны хараанд анх өртсөн.
-“My voice”-ын эхний шатанд “Содура” киноны дууг дуулахдаа л шууд онцгойрч чадсан.
-Дараа нь “Төгс төгөлдөр”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Урвахгүй” дууг дуулсан нь мөн л шуугиулсан.
-Шоуны үеэр “Хүн дууг хоолойгоороо бус сэтгэлээрээ дуулдаг гэж би боддог” гэж хэлж байв.
-Тэрбээр “My voice” шоуны шилдэг 21 оролцогчийн нэгээр тодорсон.
-Монголын урлагийн салбарт нэгэн залуу од торнихын эхлэл нь тэр байлаа.

-Ч.Мишээл урлагийн карьераа алдарт “Никитон” хамтлагаас эхлүүлсэн.
-“Никитон” хамтлагийн нэгэн тод өнгө, эд эс нь тэр яах аргагүй мөн.
-“Никитон”-ынхон “Nicitin no service” шоунд оролцоход Ч.Мишээл дэлгэцийн өмнө дахин гарч ирсэн.

-“Michelle” 2020 оноос “One music” продакшны артист болж, Б.Чинбат, Ц.Сарнай нартай хамтарч буй. Энэ үеэс ганцаарчилсан уран бүтээлдээ түлхүү анхаарч байгаа.
-Түүний анхны уран бүтээл нь “Санаж байна уу” дуу.

-Дараа нь “Хүслээ бод”, "Чи амласан", “Ээж” зэрэг уран бүтээлээ гаргасан нь урлагийнхнаас ихээхэн өндөр үнэлгээ авсан.
-Дууны шүлгээ өөрөө бичдэг нь түүний бас нэгэн онцлог.
-Ч.Мишээл “Чи амласан” зэрэг хэд хэдэн дууныхаа үгийг өөрөө тэрлэжээ.
-Дууныхаа шүлгийг өөрөө бичих нь түүнд хөгжмийн эгшгээр дотоод ертөнцөө илэрхийлэх боломж олгодог гэнэ.

-“Michelle” өдгөө “Яг түүн шиг” шоуны тайзнаа гялалзаж байна.
-“Никитон”-ы гитарчин Өөжгий түүнийг эл шоунд оролцуулахыг санал болгосон. Хамтлагийн ахынхаа саналыг Ч.Мишээл уриалгахан хүлээж авсан.

-Тэр эхний шатанд Mariah Carey-г амилуулсан.
-Түүний сонголт “Without you” дуу байлаа.
-“Дуу хоолой, дүр төрх нь ч яг л Mariah Carey байлаа” гэж үнэлж, дэмжиж буй хүн олон.

-Ийм нэгэн залуу од “Яг түүн шиг”-ийн тайзнаа шуугиулж, хүчирхэг, уянгалаг хоолой, этгээд, эгэл бус хэв маягаараа бусдаас ялгарч байна.
Дараа, дараагийн шатанд тэр хэн болж, үзэгч танд гэнэтийн бэлэг барих бол...
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Shaaj bsan gar bn uu
Байна
Дэлхийн тайзыг эзэгнэх бүсгүй байна Димаш шиг гарч ирэх дуучин байна яг л сэтгэлээсээ дуугаа гаргаж ирж дуулдаг маш төгс өвөрмөц аргаггүй гадаад төрх түүнээс гадна дуул�##�т маш гоё монголоо энэ тайзнаас дэлхийн дуучин болгомоор юм байна бид Монголын дэлхийд нэрээ дуурсгах дуучинтай болох болтугай хурай хурай хурай амжилтын оргил нь байх болтугай