УЛС ТӨР

ЧУУЛГАН: Байгаль орчны тухай багц хуулийг татлаа

Өнөөдрийн /2022.05.12/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Засгийн газраас санаачлан боловсруулсан Байгаль орчны тухай хуулийн төслийн багц хуулийг татан авч буй талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

Энэ тухай тэрбээр, "Засгийн газраас санаачлан боловсруулж, 2019 оны есдүгээр сарын 15-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Байгаль орчны тухай багц хуулийн төслийг татан авч байна" гэв.

Үргэлжлүүлэн “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг тогтоолын төслийн танилцуулгыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button