Нийгмийн

КЭЙС: Ажил олгогч нь 2.6 саяыг өгвөл жирэмсний листэд гарын үсгээ зурна гэжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд хүний эрхийг зөрчсөн кейсүүд олон байна. 

Жишээлбэл, эмийн санд ажилладаг Б-г хугацаа нь хэтэрсэн эмийн үнийг төлбөл жирэмсний листэд нь гарын үсгээ зурж өгнө гэжээ.

Тэрбээр ХЭҮК-т “...Миний ажилладаг эмийн сангийн салбар татан буугдаж, орон тооны цомхтголд орж ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч надад ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг өгөөгүй. Салбарын захирлаас ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа шаардахад эмийн санд байсан 2,600,000 төгрөгийн хугацаа хэтэрсэн эмийн үнийг төлсний дараа тушаал болон жирэмсний листэд гарын үсгээ зурна гэж хясан боогдуулсан” хэмээн гомдол гаргасан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button