Нийгмийн

ХУД-ээс баригдсан мөрийтэй тоглоомчдын дунд эрэн сурвалжлагдаж байсан иргэн байжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Ш", "Б" нар нь 13 хүний дунд хуулиар хориглосон мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан үйлдлийг шуурхай илрүүллээ.

Тэд покер тоглож байсан бөгөөд хэргийн газраас 238 мянган төгрөг, 18 ширхэг гар утас, 200 читон хураан авчээ.

Тэдний дунд цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан нэг иргэн, өмнө нь удаа дараа ял шийтгэгдэж байсан гурван иргэн байжээ.

Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Саруулхан
Саруулхан
2022-05-19 11:31

238 000 ih mungu baijee

Зочин
Зочин
2022-05-19 14:31

yalaiig ni changatgaachee

Холбоотой мэдээ

Back to top button