“Рио Тинто” Оюутолгойн 400 сая ам.долларын өрийн санхүүжилтийг “Туркойз Хилл Ресурс”-т олгоно
Гуравдугаар сард “Рио Тинто” компани Оюутолгойн зэсийн төслийг урагшлуулахын тулд өөрийн эзэмшдэггүй Канадын “Туркойз Хилл Ресурс” /Turquoise Hill Resources Ltd/ компанийн 49 хувийг худалдаж авах 2.7 тэрбум ам.долларын санал тавьснаа зарласан.
“Рио Тинто” компани Монгол дахь Оюутолгойн зэс, алтны уурхайн бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч “Туркойз Хилл Ресурс” компанид 400 сая ам.доллар хүртэлх өрийн санхүүжилт олгохоор болсон гэж мэдэгдлээ.

Өнөөдөр зарласан санхүүжилтийн шинэчилсэн найруулгад “Туркойз Хилл Ресурс” компани “Рио Тинто”-гийн саналыг үнэлж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийн зэрэгцээ дахин санхүүжилт олгох юм.
Дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох Оюутолгойн 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” компани, үлдсэн хувьцааг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Төслийн барилгын ажил 2019 онд эхэлснээс хойш эл төсөл ихээхэн саатсан.

“Рио Тинто” компани 2022 оны арванхоёрдугаар сарыг дуустал завсрын санхүүжилтээ хэдийд ч авах боломжтой гэж мэдэгдсэн удаатай.
“Туркойз Хилл Ресурс” компанийн өмнө нь тохиролцсон санхүүжилтийн төлөвлөгөөнд 650 сая ам.доллароос доошгүй үнийн дүнтэй хувьцааг нийтэд санал болгох эцсийн хугацааг 2022 оны наймдугаар сарын сүүлээс оны эцэс хүртэл сунгасан хэмээн “Рио Тинто” мэдэгдлээ. Оюутолгой төсөл бол мэдэгдэж буй ашигт малтмалын таван ордод 100 орчим жил ажиллах боломжтой.
Эх сурвалж: Canews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.