ДЭМБ-ын тэргүүнээр Тедрос Адханом Гебрейесусийг хоёр дахь удаагаа сонголоо

ЖЕНЕВ. ДЭМБ-ын одоогийн тэргүүн Тедрос Адханом Гебрейесусийг өчигдөр /2022.05.24/ ДЭМБ-ын 75 дугаар Ассамблейгаар дахин таван жилийн хугацаатай сонголоо.
2017 оны тавдугаар сард болсон ДЭМБ-ын 70 дугаар чуулганаар энэ албан тушаалд томилогдож байсан. Тедрос Адханом Гебрейесус энэ жилийн хувьд ганцаараа нэр дэвшсэн.
Тэрбээр дахин сонгогдсоноос хойших анхны илтгэлдээ, ДЭМБ гэсэн гэр бүлийнхэндээ шаргуу ажилласанд талархал илэрхийлж, тус байгууллагын гишүүн орнуудад мөн итгэл хүлээлгэсэнд талархал илэрхийлжээ.
Мөн түүний хэрэгжүүлж, тэргүүлэн ажиллах чиглэл бол эрүүл мэндийн хөгжлийг дэмжих, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх, яаралтай тусламжийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах, шинжлэх ухаан, инноваци болон дижитал эрүүл мэндийг дэмжих явдал гэдгийг онцоллоо.
Гэрээнд зааснаар түүний шинэ бүрэн эрхийн хугацаа 2022 оны наймдугаар сарын 16-наас 2027 оны наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: Xinhua
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.