Б.Энхцэцэг: Дотоодын компаниуд мах экспортлох квотоо гаднынханд зарж байна

"Финансхолдинг" ХХК-ийн захирал Б.Энхцэцэг өнөөдөр /2022.06.07 /махны экспортын асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Усаас мах экспортоор гарч эхэлсэн цагаас махны бизнес рүү орсон. 2016 оноос тасралтгүй мах худалдан авч бэлтгээд экспортлогч эрх бүхий аан-үүдээр дамжуулан хятад улсад худалдаа эрхэлсээр ирсэн. Миний бизнес хэвийн явж байгаад 2019 оноос надад квот олдохоо больсон. Энэ учир нь махны бизнес рүү хүн болгон ороод эхэлсэн. Тэр тусмаа хятадууд. Тэр цагаас хойш надад квот олдохоо больж, бизнес маань зогссон. Квот гуйж уулзаагүй хүн, яваагүй газар үгүй. Ашгийнхаа 10 хувийг өгье гэж гуйж ч үзсэн. Олдоогүй. Эх оронч үзэл дээр тулгуурлаж, аливаа улсын ард түмэн хөгжин дэвждэг байтал иргэнээ жийж, гаднынханд үйлчлээд буйд үнэхээр гомдолтой байна. Би үнэхээр туйлдаж байна.
Нийгэмд үүсээд буй махны асуудлыг МХЕГ үнэн зөвшөөр шийдэгдэхгүй байх гэж хардаж байгаа. Учир нь МХЕГ эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн махнуудыг эрх бүхий ААН-үүдэд дээр гаргадаг дээр нь дөрөөлж, тэднээс квот авдаг. Авсан квотоороо хятад иргэд болон миний махыг гаргаж өгдөг байсан. Махны экспортыг ерөөсөө тэр чигт нь гаднынхан хүртдэг. Манай улсын хамгийн том үйлдвэр болох “Мах импэкс” хүртэл өөрсдөө экспортлох ёстой байтал квотоо гаднынханд зарж байна. Ийм л байдаг. Үндэсний компаниуд бүгдээрээ миний эргэн тойрон дахь хятадуудын махыг гаргаж өгдөг. Тиймээс би махны салбарт бугшсан бээр болоод, төрийн албыг цэвэрлэхийг шаардан суулт зарлаж байна" хэмээв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.