УЛС ТӨР

С.Эрдэнэ, Х.Баттулга нарын алиных нь тал ХУДАЛ хэлэв

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралджээ. Хуралдаанаар Ардчилсан намын тамганы маргааныг шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. 

Тэгвэл С.Эрдэнэ даргатай Ардчилсан намын талаас "Шүүх хуралдаанаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон түүнд хадгалагдаж байгаа тамга тэмдэг хууль ёсных гэдгийг баталсан. Түүнчлэн Ц.Тувааныг Ардчилсан намыг төлөөлөх эрхгүй этгээд болох мөн түүнд хадгалагдаж байгаа тамга хууль бус хүчингүй болохыг тогтоосон" гэж мэдээлэв.

Харин Х.Баттулга талын Ардчилсан намынхан "Тамганы маргаан шүүхээс шийдвэрлэгдээгүй. С.Эрдэнэд хууль бусаар тамга тэмдгийн хяналтын дугаар олгосон хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх байсан боловч шүүх хэргийг хэлэлцэхээс татгалзлаа" хэмээн мэдэгдэл гаргасан байгаа юм.

С.Эрдэнэ, Х.Баттулга нарын чухам алиных нь тал ХУДАЛ ярив.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-06-07 16:23

Ялтан Эрдэнээ

Холбоотой мэдээ

Back to top button