Нийгмийн

ЦЕГ: "ХКҮ" компанийн шошгыг ашигласан уу, "Эм Ди Си Пи” -гээр мах бэлтгүүлсэн үү гэдгийг шалгаж байна

Эрүүгийн Цагдаагийн газраас өчигдөр буюу /2022.06.07/-нд прокурорын зөвшөөрөлтэй таван байршилд нэгжлэг хийсэн. Нэгжлэг, шалгалтын талаарх мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү өглөө.

Тэрбээр “... "Эм Ди Си Пи” ХХК-ийн хэргийг хүлээн аваад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ компани “Эм Ди Си Пи” компани экспорт хийх зөвшөөрөлгүй. Агуулахад нь байсан 234.8 тонн мах мах экспортлох зөвшөөрөлтэй “ХКҮ” компанийн шошготой байсан нь иргэн Ц-гийн “ХКҮ” компанийн үйлдвэр, оффист нэгжлэг хийх шаардлагатай болсон. Шалгалтаар “Эм Ди Си Пи” компанийн агуулах Мэргэжлийн хяналтын газраас хянаж битүүмжилсэн махны хэмжээ, тоо ширхэг хэвээр, хөдлөөгүй байсан. Одоо бидний хамгийн гол ажил “Эм Ди Си Пи” ХХК “ХКҮ” компанийн шошгыг ашигласан уу, “ХКҮ” ХХК “Эм Ди Си Пи” компаниар экспортын мах бэлтгүүлсэн үү гэдгийг тогтооно. Тийм учраас өчигдөр таван обьектод нэгжлэг хийсэн. ХКҮ компани  өөрөө “Мах импекс” ХК-ийн хашаанд байдаг болохоор иргэдийн дунд “Мах импекс”-ийг нэгжлээ гэсэн цуурхал, үндэслэлгүй мэдээлэл гарсан. Үүнийг бас зөвөөр ойлгохыг хүсч байна.” гэлээ. 

Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг "Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааны талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдснээр олны анхаарлыг татаж, мэргэжлийн байгууллагуудын хянах, шалгах, хориглох үйл ажиллагаанууд эхэлсэн.

МХЕГ мах экспортлох зөвшөөрөлгүй, маханд химийн бодис хийсэн байж болзошгүй үндэслэлээр "Эм Ди Си Пи” ХХК-д зөрчлмийн хэрэг нээж, ажлын байр агуулахыг битүүмжилсэн.  Улмаар шинжээчийн дүгнэлт гарч, "Эм Ди Си Пи” ХХК-ийн эдгээр үйлдлийг эрүүгийн шинжтэй хэмээн дүгнэж, ЭЦГ руу өчигдөр шилжүүлсэн. ЭЦА газар тухайн хэргийг хүлээн авсан даруйдаа эрүүгийн шинжтэй гэж үзсэн үйлдлүүдийг тодорхой болгохын тулд прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгжлэг хийсэн. Тухайлбал "Эм Ди Си Пи” ХХК-ийн оффис, захирлын гэр, битүүмжилсэн агуулах, “ХКҮ” ХХК-ийн оффис болон үйлдвэрт тус тус ажилласан юм.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Баттулгыг дарах ажиллагаа

Холбоотой мэдээ

Back to top button