УЛС ТӨР

Мах экспортлох үйл ажиллагааг 2023 он хүртэл ЗОГСООЛОО

Засгийн газрын ээлжит хуралдаанаар махтай холбоотой асуудлыг цаашид хэрхэн зохион байгуулах талаар гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.

Эндээс онцолбол, “Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагааг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоожээ. Цаашид малыг төхөөрөхөөс эхлээд мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр хүргэх бүх үйл ажиллагааг стандартын шинэчилсэн зохицуулалтаар мөрдүүлэх ажлыг шуурхай эхэлнэ. Энэ нь монгол Улсын нутаг дэвсгэрт худалдаалагдаж буй бүх махыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан байдалд шилжүүлж хүнсний хууль тогтоомжид өөрчлөлт оруулж стандартыг хуульчлах ажил хийгдэнэ. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдийг цаашид үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх замаар нэгдсэн зохион байгуулалттай үйлдвэрлэлийн паркийн зохион байгуулалтад оруулж, хяналт шалгалт хангасан ажлыг зохион байгуулна. Уг ажлыг НЗДТГ, Нийслэлийн Засаг дарга, ХХААХҮЯ хамтарч хэрэгжүүлэх үүрэг өгөгдсөн” гэлээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Энэ үнэн
Энэ үнэн

Бүтэн зургаан сар арай хэтэрнэ ээ

Энэ үнэн
Энэ үнэн

Монголд ААН-үүдээ хайрлахаа бүр бхйлаа шүү

Зочин
Зочин

Тэгээрэй та нар үнэнч шударгааар

Zochin
Zochin

Oor zogsoochih uym bnu,tsaaguur chinn kk

Зочин
Зочин

Яасан ард иргэд чинь авсан хүнснийхээ хугацааг харна гэсэн чинь уур чинь хүрээд боомоор санагдсан уу

Зочин
Зочин

Чадах уу та нар

Зочин
Зочин

Ахиж битгий хуурай бурхан минь гэж

Зочин
Зочин

Ухаалаг төхөөрөмж, Сэтгэлтэй улс төрчид л хэрэгтэй бна дааа

Зочин
Зочин

Зөв шийдвэлд хүрвэл баярлаж л сууна.

Зочин
Зочин

Хичэээгээрэй дэээ та нар минь амжилт

Холбоотой мэдээ

Back to top button