Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар хоёрын ТОЛХИЛЦООН
Манай төр хувийн хэвшлээ хайрлахаа больсон. Сүүлийн үед халдсан, булаасан, дээрэмдсэн, нураасан харгис үйл ажиллагаанууд олны нүдэн дээр илт явуулах болов. Тэдгээрийнхээ заримыг ч бахархалтайгаар зарлаж байх жишээтэй. Шударга ёс, хүний эрх ярьж буй хэрнээ эрх баригчид түүнийгээ дандаа эсрэгээр нь гүйцэтгэж байгаа нь эмгэнэлтэй.
Иргэний, хувийн хэвшлийн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхийг уландаа гишгэлсээр. Ялангуяа Засгийн газар, МАН, Нийслэлийн ЗДТГ гэх нэрс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар цохон цуурайтсан билээ.
Богд уулын аманд байрлах дугуй цагаан гэрүүдийг крандаар нураасан явдал. Эзнийг нь гавлаж, баривчлаад машинд чихсэн. Түүнийг сурвалжлахаар очсон сэтгүүлчийн биед төрийн цагдаа нь халдсан.
Хувийн хэвшлийг төр нь дэвсэлдэг асуудлаар УИХ-ын гишүүд, сайд нь өөр өөр байр суурьтай байгаа.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Би хууль зөрчихгүй. Хүний эрх болон хувийн өмчид хууль бусаар халдахгүй. Шавар гэрүүдийг "Өнгө зүсгүй байна" гээд буулгах эрх хэнд ч байхгүй" хэмээн жиргэж, хувийн хэвшлийг өмөөрөв.
Чухам энэ шалтгаанаар Хотын дарга Д.Сумъяабазар, БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ нарын сошиал толхилцоон эхтэй юм. Нийслэлийн Засаг даргын зөвлөхүүдтэй хүртэл Б.Бат-Эрдэнэ сайд үзэлцэж харагдсан.
БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнийн хувьд: Цахим орчинд ихээхэн мэдрэг нэгэн. ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа сошиал дахь оон нийтийн хандлагыг соргог мэдэрч, хариу үйлдэл дор нь гаргаж ажлаа явуулдаг байв. Сайд энэ удаад ч тэр зангаа тавьсангүй. Хувийн өмчийн талд орж, хамгаална гэж дуугарсан нь энэ.
Хотын дарга Д.Сумъяабазарын хувьд: Хотын мээр болсноосоо хойш нийтийн өмч гэдэг статусын нэр барьж хувийн хэвшил рүү уулгалан дайрах болсон. Нийтийн өмч, улсын өмч хоёрын зааг ялгааг хачин ойртуулж байгаа хүмүүсийн нэг. Зайсангаар дүүрэн эгнэсэн томчуул, баячуулын хаусууд руу тэр халдаж байсангүй. Энэ утгаараа ганцхан залуу руу дайрах хэрэг байсан уу ч хэмээгдэж байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сумьяабузар хүний хувийн өмчид халдахаа болиочээ. Төсвийн мөнгөөр хүмүүсийн хувийн гараж, гэр байшин буулгаж болохгүй. Сумьяабазарын буруу их байна шүү. Манайхаас өөр оронд бол аль цагийн хэдэн удаа огцрох болзлоо хангасан хүн бол Сумьяабузар.
БОАЖ-ийг сайд Бат-Эрдэнэд баяр хүргэе. Иргэнд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төрийн албан хаагч, тэр дундаа төрийн сайд хүн ийм л ухаалаг иргэнээ гэсэн сэтгэлтэй байх ёстой. Танд олон иргэн талархаж байгаа нь лавтай.
Гэр гачин шавар гэрүүдээ сайжруулах шаардлагыг биелүүлэхгүй бол арга хэмжээ авсан нь зөв шүү дээ
Цусан өшөө эхлүүл
Улсын мөнгөөр баяжсан тэр дарга нарын хаусыг нурааж нийтийн өмч болгоочээ.
Nuraasan deer bsan shuu. Sumyabazar zuv yum hiisen
Yag himuusiin zam deer denduu ungu uzemjgui teeg bolj baigaag olon hun shuumjilj baisan daa.
хичнээн муу байлаа гээд хүний хөдөлмөр, хувийн өмч, харин үйл ажиллагаагаа сайжруулах, газрын төлбөрөө төлөх нэхэмжлэл хэдэн удаа өгсөн бэ, үүнээс гадна Байгаль орчны яамны мэдлийн Дархан цаазарт тусгай хамгаалалтай газрыг Хотын дарга хариуцахгүй, газар олгох, хүчингүй болгох эрх байхгүй, хүний хөрөнгийг нураахдаа Шүүхийн шийдвэр гаргуулах, хуулийн дагуу ажиллах ёстой. Цагдаагаар хувийн хэвшил рүү дайруулж, хүч хэрэглэхээ болиоч ээ. Одоо Байгаль орчны яам, Дархан цаазат тусгай хамгаалалтай газрын ажлыг булааж хийгээд ямар сонин мэр вэ
Сумьябазар гэх бөхчин этгээд 1- рт төсвийн мөнгийг хүмүүсийн гараж гэр нураахад зарцуулж бхйгаа нь хууль бус, 2-рт хүмүүсийн хувийн өмчид шүүхийн шийдвэргүй дур мэдэн халдаж байгаа нь хууль бус байна.
Сумтай нөхөр одоо МАНгар хужаа намыхаа ла ларуудын байшингуудыг буулгачих....тэгүүл үнэмший
Сумьяабазараа чамд хүмүүсийг дарамтлах эрх байхгүй. Харин чи бол хотын иргэдийг уух ус идэх хоолоор хангах мөн хогийг цэвэрлэх үүрэгтэй боол гэдгийг ойлгож яваарай.
Батэрдэнэ шоучин цохиод унагаач Сумьяа
батэрдэнэ нь ану гаа дагуулаад тэрэлжявж дээ дрон нисгээд л
сумьяабазар батэрдэнэ 2 доод тушаалынхаа 2 нөхрийн үг хатгалгаанд орж алалцаж байгаад нэгнээ аль хүчтэй нь барьж идсэнээр дайн дуусна та 2 хоорондоо шууд уулзаж ярилцаж асуудлыг зөв шийдсэн нь дээр та 2 доодох 2 дарга наранцарынхаа үгээр ингэж болохгүй та 2 байтугай олон сайд дарга нарын хооронд яс хаяаад толгойгоор нь тоглосон үлдэж хоцорч сурсан 2 оо зайлуул тэгээд уулз 2 тэнэгээ тэг
Би СУМЬЯАБАЗАР гэж ирээд л өөрийгөө дөвийлгөж бусад руу албан тушаалаар дээрэлхэх хандлага гаргадаг хүн байна. Яг үндсэндээ удирдлагын шинжлэх ухаанд суралцаж БИ гэдэг үзлээсээ салаад БИД гэдэг үзэл рүү шилжиж чадвал дарга даамал хийгээд улс төрч гэгдэн явж болно. Үндсэн хуульд " Өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. Төр нь хувийн хэвшлийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрнө." гэсэн заалтууд Тавдугаар зүйлд заагдсан байдаг. Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчид халдаж байгаа нь хууль зөрчжээ. Өмчийг хомроглон нурааж байгаа нь 1937 оны үйл явцыг санагдуулна. Ардчилсан нийгэмд шүүхийн шийдвэрийн дагуу хувийн өмчид халдаж болно. Хүчээр түрэмгийлээд байвал эцэстээ намынхаа нэр хүндийг муутгаж дараагийн сонгуульд оноо алдана.
Сумаа дарга буулгаж чаддаг бүтээж чаддаггүй хичнээн жил нурааж тоглох гээ вэ барьж байгуулаач эрчимжүүлнэ гээд суугаад байхын
Сүрхий сайхан хуультай ч юм шиг
та нарт тохиролцож улсаа хөгжүүлдэгийг хэн зааж өгсөн юм вэ хуцалгү хийэ чадахгүй байж зайлаач !!!!!!!