Нийгмийн

Их дүйчин өдөрт зориулсан үйл ажиллагаа маргааш өглөө 08:40 цагаас төв талбайд эхэлнэ

Бурхан багшийн их дүйчин өдрийн үйл ажиллагаатай холбогдуулан Наро Банчэн Гэгээнтэн болорн урлаг, соёлын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Ерөнхий зохион байгуулагч, “Будда” продакшны захирал Ц.Гүрсэд “Ерөнхий зохион байгуулагч, эрхэм үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн 14-ний билэгт сайн өдөр бид бүхэн бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд мэдээллэл хүргэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн мэдээллийн үндсэн агуулга бол маргааш шинийн 15-нд Сүхбаатарын талбайд болох үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх юм. Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өглөө маргааш 8:40 минутад эхэлнэ. Лам хуврагуудын төлөөлөл, их эзэн Чингис хаандаа зориулсан сан, дээд номын айлдвар, мандал тэргүүтнийг уншаад Наро Банчэн Гэгээнтэн маань нийт зорин ирсэн сүсэгтэн олныхоо хамт бясалгал бүтээл үйлдээд үргэлжлүүлээд манай урлаг соёлынхон эгшиг дуун хадгаа өргөнө. Ингээд хүндэтгэлийн жагсаал Гандантэгчлэн  хийдэд хүрэлцэн ирээд гол үйл явдал болох Бурхан багшийн их дүйчин өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа, БНЭУ-аас Монгол оронд хоёр дахь удаагаа заларч байгаа их эрдэнийн ринсрэлийг залах, адис авах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа эхэлнэ. Мөн манай Богд хааны ордон музейд гуравдугаар далай лам Содномжамц бурхан багшийг цахиур буюу шүтээнээс адис хүртэх завшаан тохионо. Арав хоногийн турш мөргөлийн үйл ажиллагаа зохион байгуулагдах байгаа. Энэтхэгээс заларч байгаа шүтээн бол энэтхэгийн төрийн хамгаалалтад байдаг нандин шүтээн юм. Энэ шүтээнийг маш хүндэтгэлтэйгээр монголд залж байгаа. Энэ бол Энэтхэг, Монгол улсын соёлын гүн бат харилцаа олон зуун жилийн турш харилцсан хүндлэл гэж ойлгож болно. Энэ үйл ажиллагааг улс орон даяар TV9 телевизээр дамжуулна.  

Өнөөдөр энд мэдээлэл хийж байгаа зочдоо танилцуулъя: Наро Банчэн Гэгээнтэн Данзанлхүндэв, “Хурд” хамтлагийн гитарчин МУГЖ Д.Отгонбаяр, МУАЖ А.Долгор, МУГЖ Н.Энхбат, МУСТА Б.Алтанжаргал, МУСТА Г.Эрдэнэчимэг морилжээ.

Наро Банчэн: Та бүхэнд их дүйчин өдрийн мэнд хүргэе. Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гэх гурван дүйчин давхацсан билэгт сайн өдөр. Бурхан багш айлдахдаа хүн өөр өөрийнхөө аврал гээд айлдсан. Сайхан сэтгэлийн үүднээс сайн үйл хийвэл жаргана. Уур уцаар буруу сэтгэлтэй буруу үйл хийвэл зовно гэдэг. Энэ бол жам ёсны бодит байдал. Их дүйчин өдрөөр бид бүхэн зовлонгийн шалтгаан болсон буруу сэтгэлийг тэвчээд бие сэтгэлээ сайн үйл хийж, сайхан сэтгэлийн үүднээс бясалгах нөхцөл бүрдэж байна.

Энэ үеэр дээрх  урлаг соёлын зүтгэлтнүүд их дүйчин өдрийн мэндийг дэвшүүлж маргааш болох үйл ажиллагаанд сүсэгтэн олондоо зориулан уран бүтээлийнхээ дээжээ сүсэгтэн олондоо өргөхөө илэрхийлэн, хүрэлцэн ирэхийг уриаллаа.

О.ПҮРЭВСҮРЭН  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button