“Могойн гол” уурхайн нүүрс тээврийг ЗОГСООЛОО

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Могойн гол” уурхайгаас хүнд даацын тээврийн хэрэгслээр экспортын нүүрсийг Мөрөн-Булган-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замаар тээвэрлэж, зам гүүр эвдлэн, малын бэлчээр талхалж байгааг нутгийн иргэд удаа дараа сануулсаар ирсэн. Ингээд МХЕГ-т хүсэлт хүргэснээр хяналт, шалгалт хийж зөрчил илрүүлэн нүүрс тээврийн үйл ажиллагааг зогсоолоо.

МХЕГ-ын улсын ахлах байцаагчаас нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдлыг үндэслэн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, тээвэрлэлтийн болон автозамын чиглэл, дугаарыг авах, ачаа даацыг тухайн замын ангилал, тээврийн хэрэгслийн стандартад нийцүүлэх, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч ажиллах, Хилэнтийн гүүрийн бэлэн байдлыг хангуулах талаар дүгнэлт гарган холбогдох газруудад хүргэсэн байна. Улмаар нь албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шүү
Хөвсгөлийн ард түмэн сайн байна нутаг орноо хайрлаж тэмц
Dollar orj irehgui ni dee, dollar ulam usuud tugrug hansh ulam unaad, avsan tsalin yund ch hurehgui boloh ni, zuv zuv
Экологийн цагдаад ч гэсэн хамаарах асууд#### мөнөөсөө мөн шүү.?!!!