НИЙГЭМ

“Романс залилан”: Монгол эмэгтэй Фэйсбүүкээр танилцсан гадаад эр лүү 77 мянган ам.доллар шилжүүлжээ

“Романс залилан” гэгддэг залилангийн гэмт хэргийн хохирогч Монголд цөөнгүй бүртгэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Тодруулбал, гадаад улсад өндөр цалинтай ажил хийдэг гэж өөрийгөө итгүүлсэн залилагч нар монгол эмэгтэйчүүдтэй Фэйсбүүкээр холбоо тогтоож байгаа аж. Ингэхдээ хайр дурлалын сэдвээр хэдэн сарын турш чат бичин, “Эргэн тойрны хүмүүстээ хэлж болохгүй шүү” гэж анхааруулдаг байна. Түүнчлэн “Удахгүй хамт амьдарна”, “Хийж буй  ажлынхаа цалин хөлсийг шууд данс руу нь шилжүүлнэ” гэх мэтээр ярьж, урилга сэлт илгээдэг аж.

Харин сүүлдээ “Үүний тулд шимтгэл төлөх хэрэгтэй байна”, “Дараа нь хэд дахин нугалж өсгөн, буцааж өгнө” гэх мэтээр мөнгө нэхэж эхэлдэг байна. Харин үүнд нь хууртаж, хэд хэдэн удаагийн гүйлгээгээр их хэмжээний мөнгө гадаадын данс руу шилжүүлж, хохирсон хэргүүд бүртгэгджээ.

Тодруулбал, Д.О хэмээх монгол эмэгтэй өөрийгөө АНУ-ын иргэн гэж итгүүлсэн Фэйсбүүк хэрэглэгч рүү 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлсэн хэрэг гарсан байна. Эмэгтэй өөрийгөө залилуулж байгааг хоёр сарын турш мэдээгүй аж. Цагдаагийн байгууллага шалгахад ийм нэртэй иргэн АНУ-д байхгүй нь тогтоогджээ.

Ийм төрлийн гэмт хэргийн 60 хувь нь л илэрдэг бөгөөд нэгэнт гадаад дахь данс руу гарсан мөнгийг эргэж олох магадлал тун бага байдаг аж. “Романс залилан”-г технологи, цахим ертөнцийн хэрэглээний талаарх ойлголт багатай улс орнуудад ихэвчлэн үйлддэг байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Durlal huchtei yumaa kkkk shal teneg

Зочин
Зочин

3 өрөө сайхан байр авчих мөнгө шилжүүлжээ

Зочин
Зочин

Мэдрэл????..яджаахад яасан ч их мөнгөтэй эргүү вээ????

Зочин
Зочин

Өөр нэг улсын олны танил жирийн нэг эмэгтэйн түүх бичье. Тэр эмэгтэй нэг залуутай гэрлэсэн бөгөөд. Гэрлэсэн шалтгаан нь тэр эмэгтэй тэр залууд картаа өгөхөд тэр залуу картыг нь ганц ч ашиглаагүй гэсэн. Тэрийгээ сайн ойлгохгүй нөхөр нь гэрлэснээсээ хойш олон жил өнгөрсний дараа ТВ нэвтрүүлгээр бусад хөтчид ярьсан бөгөөд карт нь өөрт нь байдаг одоо болтол аваагүй яагаад өгснийг нь ойлгоогүй гээд сууж байсан Энэ тухай бусад хүмүүс эхнэрээс нь асуухад өө бусад хүмүүс карт авангуутаа шууд ашиглаад эхэлдэг гэсэн. Шалгах зориулалтаар өгтөл нөгөөдөх нь ашигладаггүй.

Bidon
Bidon

Hohi chin haha

Зочин
Зочин

Хохоь, больж цаад нөхөрт баяр хүргэе

Иргэн
Иргэн

Хэлэх үг алга усан тэнэг

Зочин
Зочин

ёроолгүй тэнэг гээч нь байна даа тэр хүүхэн

Зочин
Зочин

Ямар их мөнгөтэй бэ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зүгээр олдсон мөнгө үнэ цэнэ бага байдөг.Хүч хөдөлмөрөөрөө олсон бол тэгэж хүн хамаагүй өгөхгүй ээ..Эсвэл ардаас нь очих зорилготой найз нөхөд банкнаас аваад хэргээр хийсэн байж мэднэ.

nasaa
nasaa

huchtei durlaj de. Durlal ooroo sohor gej

Зочин
Зочин

Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг . Тийм учраас хүүхнүүд найздаа нөхрөө магтсаар байгаад найздаа нөхрөө алддаг. Найз нь сонссоор байгаад дурладаг

Зочин
Зочин

Ene huuhniig oilgosongui.bas bayan yumaa.yadarsan humuust handib ugch baisan bolob uu.

Зочин
Зочин

Gohi ni gej helii daa!Tarhi tolgoigoo siireg bailgaj nas nambandaa l baival taarna.Samar iddiimuu yadiin!

Zochin
Zochin

Дурак Орк вэ кк

Зочин
Зочин

Үнэн боловуу хайран мөнгө 7 ч биш 70 шүү зарим нв яагаад ийм тэнэг байдаг юмболоо

Зочин
Зочин

gohineee gohino

Зочин
Зочин

Ix mungutei emegtei bainaa.

Зочин
Зочин

Тийм байх боломжгүй. Энэ бол үлгэр л байх. Ер нь бол бага хэмжээгээр сорох явдал байж л байдаг. Хүмүүсээ анхааралтай байхыг хүсье.

Д Баярсайхан
Д Баярсайхан

"Шунал ихэдвэл ' гэж гэнэн байна ." Хэл хил, мал " 3 байхад Монгол баян.Өвөг дээдсийн сайн сайхныг судалж хэрэгжүүлье! Мөнгө ихтэй хүн бэ ? Хайран юм. Харамсалтай. Сэрэмжтэй байцгаая Мэдээлэл өгсөнд баярлалаа" Хүн гэмээ мэддэггүй " гэдэг шүүү

Зочин
Зочин

Яасан ч тэнэг юм дээ уг нь хашир л бг даа яасим болдоо

Зочин
Зочин

Дэндүү ухаангүй, боловсролгүй, бүүр муугаар хэлбэл мунхаг, тэнэг юм.

Уучлаарай, Гэхдээ
Уучлаарай, Гэхдээ

Haha л гэе даа одоо

Зочин
Зочин

Hovsduuljee

Иргэн
Иргэн

Тэгээд тэр Америк нь монгол хэл мэддэг байсан юм болов уу,нөгөө эмэгтэй нь гадаад хэл мэддэг байсан юм болов уу.Малчин эмэгтэй гээд бсан биз дээ.Яаж тэгж ойлголцоод,олон сар чатлалаг бнаа.Мань бол ганц англи хэл бичихэд нь а...на гэж бгаму,аварна ч гэж бгаму бүү мэд ээ.За тэгээд гадаад эрчүүд манай монголчуудаар л дутлаа юу

Иргэн
Иргэн

Хохь нь

Холбоотой мэдээ

Back to top button