Нийгмийн

ТОДРУУЛГА: Шуудайнд хийсэн цогцос 40 орчим насны эмэгтэйнх болох нь тогтоогдсон

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэг дээрээс шуудайнд хийсэн эмэгтэй хүний цогцос олдсон талаар бид мэдээлсэн. Хэргийг тухай дуудлага энэ сарын 14-ний 15:14 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Бид тус хэргийг ЦЕГ-аас тодруулахад "Урдчилсан байдлаар 40 орчим насны эмэгтэй болох нь тогтоогдсон. Шуудайнд хэр удсаныг тогтоохоор ажиллаж байна. Нас бараад удсан байх магадлалтай. Тус хэргийг одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгаж байна" хэмээв.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-15 14:11

Цөвүүн цаг ирж сэтгэл бодолд багтахааргүй хэргүүд их гарах болж дээ яана вэ??? та минь ээ болгоомжтой л байхгүй бол

Холбоотой мэдээ

Back to top button