Нийгмийн

Үерт автсан гуу жалга, гудамжийг ариутгалаа

Нийслэл хотод зургаадугаар сарын 18-ны өдөр орсон хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн хороодын хэд, хэдэн хэсгүүдэд үер буусан.

Үерийн улмаас бохирдсон талбайг цэвэрлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийг өнөөдөр хийжээ.

Тус дүүргийн найман хорооны нийтийн эзэмшлийн зам талбай, гуу жалга зэргийг ариутгасан байна.

  • 7 дугаар хороо- Далангийн 1-р гудамж, Далангийн 1-9а тоот
  • 8 дугаар хороо- Нуурын 7-р гудамж Зүүн баян цагаан 1,2
  • 9 дүгээр хороо-Малчин 1,2 дугаар гудамж
  • 20 дугаар хороо- Төмөр замын дан 1,5 дугаар баазын гудамж,
  • 22 дугаар хороо- Хилчний 45,48,49
  • 33 дугаар хороо- Нүхэн гарц
  • 35 дугаар хороо- Орбит 60,61,62 дугаар гудамж
  • 36 дугаар хороо- Алтан овоо 754, Улаанчулуутын эцсийн буудалд хийжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button