Нийгмийн

Богд уул орчим олгосон 2800 газрын зөвшөөрлийн 280 гаруйг нь цуцалжээ

Богд хан уулын тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын зориулалтаар 2800 иргэн, ААН-д тусгай зөвшөөрөл олгосны 660 зөрчилтэй. Үүнээс 280 гаруйг нь БОАЖЯ-наас цуцалжээ.

Богд хан уулын тусгай хамгаалалттай дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар тусгай зөвшөөрөл олгох, аялал жуулчлалын кэмп барина гэж зөвшөөрөл гаргуулаад зориулалтыг нь өөрчлүүлж, орон сууц баригддагаас үүдэн хотын захиргаа ба яам хоёрын дунд зөрчилтэй асуудал үүсээд байгаа.

Түүнчлэн дархан цаазат төрийн тусгай хамгаалалттай бүсэд газар олгож олон жилийн өмнөөс ужгирсан маргааныг цэгцлэх зэрэг цаашид хууль эрх зүйн талаас хэрхэн засаж сайжруулах боломжийн талаар талууд ярилцаж байна.

Авлигатай тэмцэх газар 2020 оноос цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсгийн хүрээнд энэ асуудлыг тусгайлан шалгаж эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотой эрүүгийн есөн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс харьяаллын дагуу шалгаж байна.

Авлигатай тэмцэх газрын Дэд дарга, комиссар Г.Азжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй ажлын уулзалт хийж, байгаль орчин аялал жуулчлалын салбар дахь авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга зам, боломж, авлига үүсгэх шалтгаан, нөхцөлийг хэрхэн арилгах талаар ийнхүү ярилцлаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button