НИЙГЭМ

Барилгачдын “хашгираан”: Сургууль, цэцэрлэгийн барилга намар ашиглалтад орохгүй нь

Барилгын компанийн төлөөллүүд өнөөдөр буюу зургадугаар сарын 22-ны өдөр төрийн ордны баруун хаалганд жагсаж, БХБ-ын сайд Б.Мөнхбаатарт шаардлага хүргүүлж байна. Тэдний олонх нь төрөөс зарласан тендерт шалгарч, төсөвт өртөгтэй барилга барьж буй компанийг төлөөлжээ. Барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалж, сургууль, цэцэрлэгийн барилга энэ намар гэхэд ашиглалтад орж амжихгүй нь хэмээлээ.

Тэд “Тонныг нь 160 мянган төгрөгөөр тооцож, өртөгт суулгасан барилгыг бид яаж 500 мянгын цементээр барих юм бэ. Барилгын ажлаа тасалдуулахгүйн тулд өөрсдөө өр зээл тавьж байна. Үүний дээр татвар, нийгмийн даатгалын өртэй. Ерөөс хүн цалинжуулж, хуулийн этгээд байх боломжгүй нөхцөл үүсээд байна” гэж байна.

Мөн зарим нь “БХБ-ын сайд биднийг ганц ч хүлээн авч уулзаагүй. Өөрөө олон удаа уулзсан гэж ярьж байна билээ. Тийм зүйл байхгүй. Барилгачдыг авраач. Гэрээ л хийсэн бол яаж ийгээд барьж дуусгах ёстой гэж ханддаг. Гэтэл давагдашгүй хүчин зүйл гэж бий шүү дээ. Өөрсдөө зээл авч л төсөвт өртөгтэй барилгыг барьж байна. Өртөг нь бүтэн нэг нугарчхаад байна шүү дээ” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button