НИЙГЭМ

Сайд нар ба барилгачдын МАРГААН

Тендерт шалгарч, төсвийн мөнгөөр ажил гүйцэтгэдэг барилгын компаниудын төлөөлөл өнөөдөр /2022.06.22/ төрийн ордны баруун хаалган дээр жагсав. Барилгын материалын үнэ өссөнөөс үүдэж анхны төсөвт өртөг нь тодорхой хэмжээнд нэмэгдсэн тул тэд НДШ төлж, ажилчдын цалин тавих мөнгөгүй болсон, өр зээлэндээ баригдсан хэмээж байлаа.

Яг энэ үеэр Засгийн газрын ээлжит хуралдаан болсо. Үүгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний барилгын үнийн өсөлтийг тооцож, магадлал хийгдэж, нэгдсэн дүгнэлтээр баталгаажсан төсөл, арга хэмжээний ажлын тайланг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран УИХ-д холбогдох хууль тогтоомжид заасны дагуу танилцуулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан юм.

Үүний дараа Б.Мөнхбаатар, Б.Жавхлан сайд нар төрийн ордны баруун хаалган дээр жагсаж буй барилгачдын төлөөлөлтэй уулзав. Тэд магадлалаар баталгаажсан дүнг ирэх 2023 оны төсөвт суулгаж, барилгачдад буцаан олгохоос өөр аргагүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. 2022 оны төсөв нэгэнт батлагдсанаас гадна тодотгол ч хийгээд удаагүй буй. Ирэх оны төсвийг өргөн барих хугацаа аравдугаар сар.

Харин барилгачид нэмэгдсэн өртгийн зардлыг энэ оны төсөвт суулгуулан, авах хүсэлтэй байна. Иймд сайд нар болон барилгачдын дунд маргаан үүсэж, ямар нэг шийдэлд хүрч чадсангүй. БХБ-ын сайд Б.Мөнхбаатар тэднийг 16.00 цагаас яаман дээрээ хүлээн авч уулзах санал гаргасан. Харин эл уулзалт болсон эсэх нь тодорхойгүй байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button