НИЙГЭМ

Өдөрт хоёр "Нафазолин" дуусгадаг байсан Д.Энх-Амгалан хамрын битүү гаргагч санаачилжээ

Д.Энх-Амгалан 18 жил хамрын дусаалга хэрэглэжээ. Өдөрт хоёр "Нафазолин" дуусгадаг байсан тухайгаа ярьж байна. 2016 онд ХБНГУ руу таван хоног явахдаа өдрийн хоёрыг гэж тооцон, 10 ширхгийг авч явжээ. Гэвч нислэг хойшилсноос үүдэж, дусаалга нь дууссан бөгөөд хамар салстын нэлээд зовуурьтай ирсэн байна.

Ирээд "Йонсей" эмнэлэгт хагалгаанд орохоор төлөвлөөд байсан ч эмнэлэг хаагдсан байв. Өөр эмнэлэгт өндөр төлбөртэй хийхээр байсан тул тэр өөрөө гарц хайсан гэв. Ингээд хамрын салст тэлдэг гар багажийн санааг олжээ.

"Гавлын яс амраагч" гэгддэг энэ багаж 1940-өөд оноос анх АНУ-д нэвтэрсэн бөгөөд алсдаа үүгээр дагнасан эмнэлэг хүртэл байгуулагдсан байна. Өдгөө ч энэ эмчилгээ хийгддэг бөгөөд хамрын битүүг арилгаж, салст тэлэхэд ашиглаж болохыг Д.Энх-Амгалан санаачилжээ. Эрүүл мэндийн шаардлага хангасан, зориулалтын эд материалыг барууны орноос захиалж, хүлээсээр зургаан сарын хугацаанд тэр бүтээл дээрээ ажилласан байна. Ингээд өнөөдрийн "Хамраа нээ" бүтээгдэхүүнийг гаргажээ.

2016 оноос хойш зургаан жил тэр гар аргаар үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлж байна.

Сонирхолтой нь, тэр энэ бүтээгдэхүүнээ өөртөө 4-5 өдөр хэрэглээд, дахин хамар битүүрэх зовуурьгүй болсон тухайгаа ярив. Өөрөөр хэлбэл хамрын дусаалга шиг түр хугацаанд үйлчлээд болих бус, асуудлыг сууриар нь шийдэх аргачлал болсон онцлогтой аж.

Техник нь, үлээдэг шаар шиг материалыг хамар луугаа шургуулаад, товч даран хийлэхэд тэлдэг юм байна. Элдэв механик гэмтэл авах болон материалаас харшлах эрсдэлийг тооцож хийсэн, Францын нэгэн бизнес эрхлэгч бүтээгдэхүүнийг нь барууны орон руу экспортлох санал тавьсан зэргээ Д.Энх-Амгалан ярьж байна.

Тэрбээр уг бүтээгдэхүүндээ зохиогчийн эрхийн болон барааны тэмдгийн гэрчилгээ авсан байна. Одоогоор энгийн ба плас гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэж байгаа. Плас гэдэг нь хамрын салстын хөөнгийг бууруулах, эдгээх үйлчилгээ бүхий байгалийн гаралтай амин тос дагалддаг юм байна. Хавсран хэрэглэвэл хамар битүүрэх зовуурийг илүү үр дүнтэй шийддэг онцлогтой гэнэ.

Холбогдох утас: 9009 0804

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-23 09:06

ЭНэ багаж хаана зарагдаж байна.

зочин
зочин
2022-06-23 09:41

Бушуухан оюуны өмчийн бат�##�гаа хийлгээд бөөнөөр үйлдвэрлэ.

Зочин
Зочин
2022-06-23 09:53
Reply to  зочин

тийм шүү, өрсөөд хэн нэгэн оюуны өмчид бүртгүүлчихвэл тэгээд л дуусаа юм болно

Зочин
Зочин
2022-06-23 11:43

Ингээээд манайхан үйлдвэрлээд байж болж л байна шдээ

Зочин
Зочин
2022-06-23 11:44

Дотооддоо ингээд бүх юмаа үйлдвэрлэдэг болчихвол ямар сайхан бэ

Зочин
Зочин
2022-06-23 11:44

mundag

Зочин
Зочин
2022-06-23 11:46

Zaaawal ooriin bie deer hereg boloh ved bish mongoldoooo vildweriig bii bolgoh setgeltengvvd negdeesei

Зочин
Зочин
2022-06-23 11:46

дайчин ах байна өө

Холбоотой мэдээ

Back to top button