НИЙГЭМ

КРАНЫ ОСОЛ: 103-ын ажилчид гурван хүн үзсэнээс хоёр нь нас баржээ

Хан-Уул дүүргийн 18-р хороонд байрлах, “Хүннү-2222” хорооллын дэргэд баригдаж байсан барилгын кран унаж, хоёр хүн нас барсан. 20, 36 настай хоёр эрэгтэй ийн харамсалтайгаар амиа алдсан хэргийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Тэгвэл, осол болсны дараа Нийслэлийн түргэн тусламжийн төв буюу 103-ын ажилчид дуудлага хүлээн авчээ. Тэднийг хүрэлцэн ирэхэд гурван хүн эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай байжээ.

Энэ талаар НТТТ-өөс тодруулахад “Хоёр хүн нь эмнэлгийн тусламж авах боломжгүй буюу биднийг ирэхэд нас барсан байсан. Харин нэгэнд нь эмийн тусламж үзүүлээд явсан. Сэтгэл зүйн шоконд орсон байсан” гэлээ.

Өөрөөр хэлбэл тухайн хүнийг эмнэлэг рүү авч явалгүй, тухайн газар нь эмийн тусламж үзүүлжээ. Мөн мэдээллийг баталгаажуулахаар ГССҮТ-өөс тодруулахад тухайн осолтой холбоотой ямар нэг хүн ирж, эмнэлгийн тусламж аваагүй болохыг хэлж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-23 12:16

Шоконд орсон бол мэргэжлийн эмч рүү шилжүүлэхгүй яасан?

Холбоотой мэдээ

Back to top button