НИЙГЭМ

Л.Ганбат: ЭЕШ-ын эхний дүн шалгалт дууссан дор гаргаж, улсын дүнг орой мэдээлнэ

ЕБС-ийн 12-р анги төгсөж буй сурагчид их, дээд сургуульд элсэх чанарын үзүүлэлт болгон өөрсдийгөө сорьдог Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2022.06.23/ эхэлж байна. Монголын түүх, Англи хэлний хичээлээр эхний өдрийн ЭЕШ-ыг авна.

Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат сэтгүүлчдэд зарим мэдээллийг өглөө.

Тэрбээр “ЭЕШ дууссаны дараа хариу бөглөх хуудсыг хураан авч, тэр дор нь автомат машинаар уншуулж, эхний дүнг буюу тухайн материалыг хэдэн хувь гүйцэтгэсэн дүнг шууд харуулна. Харин улсын хэмжээн дэх нийт 49 шалгалт авах байрын дүн мэдээллийг БҮТ нэгтгээд, хэмжээст оноо буюу 800 онооноос хэдэн оноо авсан тухай мэдээг тухайн өдрийн орой албан сайтдаа байршуулна.

Мөн нэг онцлог нь, ЭЕШ-ын батламж хуудсыг энэ жилээс эхлэн цахимаар авах боломжтой болсон. Сайтаар нэвтрэн татаж авахаас гадна E-Mongolia систем, ТҮЦ машинаас хэвлэж авах боломжтой” гэлээ.

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч энэ хавар авсан Монгол хэл, бичгийн босго онооны шалгалтыг буруу зассан гэх асуудлыг тодрууллаа.

Үүнд Л.Ганбат “Энэ мэдээлэл худал буюу тийм үйл явдал болоогүйг албан ёсоор тэмдэглэе. Харин материалын хувилбараа зөрүүлж бөглөсөн асуудал гарсан. Энэ бол мэдлэг мэдээлэл багатай байсан тухайн ангиас шалгалт авсан багш болон шалгуулагчдаас шалтгаалсан асуудал. Үүнийг шалгуулагчид ямар нэг хохиролгүйгээр, зөв хувилбарт нь нийцүүлэн шийдсэн байгаа” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button