УЛС ТӨР

Ч.Өнөрбаяр: Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийчих аавын хүү алга уу, танай намд

Өнөөдөр /2022.06.23/ "Шонхор Тауэр"-т С.Эрдэнийн талын Ардчилсан намынхан 4:11 мэдээллийн цагаараа дараах мэдээллийг хийлээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: Олон нялуун үгээр яахав. Зарчмын байр сууриа илэрхийлээд явсан дээр байх. Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж хоёр Монгол Улсын Засгийн газрыг авч явж байна. Гэхдээ энэ хоёр хүн улсыг удирдахад ухаан заах хэрэгтэй гэдгийг одоо хүртэл ойлгоогүй юм шиг байна. Ухаан зарах хэрэгтэй байхаас биш сэтгэл хөдлөлөөр ажил хийдэггүй юм. Та нар М.Энхболдоо тайзнаас буулгасан шиг, Н.Номтойбаярыг намаасаа хөөсөн шиг улсын удирдана гэж байхгүй шүү. Монгол Улсыг тэгж удирддаггүй юм. Та нарын ухааны чинь хөвч хоёр жил хүрэлгүй тасарчихаж байгаа юм байна. Хувийн өс хонзонгийн сэдлээр ажил хийдэггүй юм. Л.Оюун-Эрдэнэ ээ, Ц.Нямдорж оо. Монгол төрөөс холдоод өг. Ард түмэнд битгий гай болоод бай. Л.Оюун-Эрдэнээс өөр Ерөнхий сайд хийчих аавын хүү алга уу танай намд. Ц.Нямдоржоос өөр Засгийн газрын гал тогоо барьчих хүн алга уу. Одоо Ц.Нямдоржоос юу ч гарахгүй шүү дээ. Бүх цэнэгээ дуусчихсан шүү дээ наад хүн чинь. Шоронжсон хуулийг л хийж чаддаг хүн. Эдийн засаг, геополитик ойлгохгүй шүү дээ. Засгийн газраар ажлыг нь хийлгэ. Ингэж чадахгүй бол УИХ тар" хэмээлээ.

Ардчилсан намын хуулийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү: Цар тахлын хуулиар халхавч хийгээд УИХ бүрэн эрхээ Засгийн газарт өгсөн. Чадамжтай УИХ алга. Тийм учраас л даамсаг, морь мал, дүүрэг хорооны начин ярьж байна. Хэрэв чадамжтай байсан бол өөр юм ярих байсан. Улсын төсөв баталж байхад 33 тэрбумаар хөшөө барина гэж байсан. Би Эрдэнэтийн иргэдээ өрөвдөж байна. Хоёр хулгайч, нэг худалчийг сонгочихсон. УИХ-ын дарга Г.Занданшатар байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй. Дефольт зарлах тухай аймшигтай зүйлсийг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна. Гэтэл Б.Жавхлан дефольт зарлах боломжгүй гэж байна. Ийм УИХ байж болохгүй. Тарах ёстой. УИХ-ын дарга ч ийм байх ёсгүй" хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энийг харахаар баас хүрч эхэлдэг дэ.

Дангаасүрэн
Дангаасүрэн

Танай намд намаа нэгтгэчих аавын хүүхэд алга уу....

Уншигч
Уншигч

Зөв шүү, сөрөг хүчний шүүмж хэрэгтэй, хэзээ ч илүүднэ гэж байхгүй, бодох бас шийдэл хайх цаг үе нь яалт ч үгүй мөн. Дефолт ойрхон байна.

Зочин
Зочин

Монгол улсыг ч МАН самарч дууслаа. Сөрөг хүчин юм бол

Зочин эхирд нь тааруулав
Зочин эхирд нь тааруулав

СӨРӨГ ХҮЧИН ХҮЧЭЭ НЭГТГЭЖ МАН-ААС УЛСАА АВРААЧ

Зочин
Зочин

Чи зайл. Ер нь танай ардчилсан намынхан бүгд монголоос зайл.

del
del

эд нарыг харахаар бөөлжис хүрээд байдаг юм

Зочин
Зочин

Энэ Өнөрбаяр бол Элбэгдоржийн боовны үс.

Зочин
Зочин

Энэ Өнөрбаяр бол Элбэгдоржийн бooвны үс.

Зочин
Зочин

Elbegdorjiin b#####i us ih tom bulterdeg boljee.

Холбоотой мэдээ

Back to top button