Нийгмийн

"Magic box"-ыг "Далан давхар"-т байршуулжээ

Ч.Ганжавхлан тэргүүтэй залуус “Magicbox” төслийг хүүхдийн боловсролд хөрөнгө оруулах зорилгоор 2021 оноос сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж байгаа билээ. Гэр хороолол болон хѳдѳѳ орон нутгийн хүүхдүүдэд зориулсан, дотроо номын сан, номын худалдаа, кофе шоп, 25 орчим хүүхэд сургалт явуулах боломжтой зѳѳврийн контейнер бүхий байгууламж юм.

Одоогоор Чулуутын овоо, Говь-Алтай аймгийн Тонхил, Увс аймгийн Өндөрхангай суманд “Magic box”-оо байршуулаад буй.

Тэгвэл дөрөв дэх номын сангаа “Далан давхар”-ын оршуулгын газрын ойролцоо өчигдөр байршуулжээ.

“Хүчит шонхор” захын хөл хөдөлгөөн ихтэй, архидан согтууралт буурдаггүй тус газарт номын сан байгуулснаар хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг зорьсон гэнэ.

О.ПҮРЭВСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-23 13:17

Mongoliin ireedui bolox xuuxed bagachuudiin soyol bolovsrold tus dem bolox zorilgoor urgelj sanaachlaga gargan sain uilsiig tugeej yavdag Ganjavxlandaa ajil uilsed ni amjilt xusei GANJAVXLAN shig zaluuchuud olon boloosoi

Холбоотой мэдээ

Back to top button