Нийгмийн

Согтуугаар шон дээр гарсан иргэнийг Зөрчлийн хуулиар торгожээ

Согтуудаа өндөр хүчдэлийн шон дээр гарсан иргэнээс болж Дархан, Сэлэнгэд өнгөрсөн шөнө хоёр цаг цахилгаан хязгаарлажээ. Тухайн иргэн 21:50 цагийн үед  цахилгаан дамжуулах шон дээр санаатайгаар гарсан болохыг эх сурвалжууд цахим хуудастаа бичсэн байна. Сэлэнгэ аймгийн иргэн "Б" согтуугаар Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур дээр гарснаас үүдэн хоёр цагийн турш хүчдэлийг таслахаас өөр аргагүй байдалд хүрчээ.

Онцгой байдлын алба хаагчид очиход 40 настай Б гэгч иргэн согтуугаар Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан байсан аж.

Иймд 35 кВ-ын Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлийг 21:58 цагаас 00:43 цаг хүртэл тэжээлээс салгасан бөгөөд холбогдох албаныхан нийт хоёр цаг гаран ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд буулгаж, аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгсөн байна. Харин цагдаагаас тухайн иргэнийг Зөрчлийн хуулийн дагуу торгожээ. Тиймээс иргэдийг архи согтууруулах ундааг тохируулан хэрэглэж, амь нас эрүүл мэндээ хамгаалан, цахилгаан байгууламжийн хийц хэсгүүдэд ойртохгүй байх, хамгаалалтын зурвасын дэглэм зөрчихгүй байхыг онцгойлон анхааруулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button