ШУУРХАЙ: "Эко констракшн"-ы барилгаас хоёр хүн унаж, нэг нь нас барлаа

"Маршал таун" хотхоны оролцоо баригдаж буй "Эко констракшн" ХХК-ийн барилгаас өнөөдөр буюу зургадугаар сарын 23-ны өдөр хоёр хүн унаж, нэг нь нас баржээ.
Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Унасан хоёр хүн нь барилгын зургадугаар давхрын гадна фасадын гүйцэтгэлийн ажлыг хийж байжээ. Улмаар нэг нь нас барсан бол нөгөө нь ГССҮТ рүү хүргэгдэн, эмнэлгийн тусламж авч байна.
ЦЕГ-аас өгсөн албан мэдээллийг тодруулбал, өнөөдрийн 16.00 цагт "Хан-Уул дүүргийн 17-р хороо, "Маршил таун хотхон" дотор барилгын өргүүрийн хамт хоёр хүн унасан, нэг нь нас барсан гэх” дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад шилэн фасад хийж байсан ажилтан 37 настай Б, 35 настай Э нар доош унасныг тогтоожээ. Харин Б нь харамсалтайгаар нас барсан бол Э нь НТТТ-өөр ГССҮТ-д хүргэгджээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ компани олон удаа гэмт хэрэгт холбогдож байна. ЭЗЭН нь мөнгө хүн болохоор хуулийнханг 3-р сургуулийн захир#### соронзон шиг АВЛИГАДААД гарах юм
Бүх төрлийн крануудын төоөвлөгөөт ш####г####тууд ####ь хөдийн орёихсон байх ёстой шдээ. Одоо хүний өмь авт#### ш####гахгүй бна гэж бхгүй ыиз дээ.