Нийгмийн
Төрийн ордонд зохиолчдын чуулган болж байна

Зохиолчид өнөөдөр төрийн ордонд "чуулж" байна. Тодруулбал, Монголын зохиолчдын эвлэл, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо ТББ-ууд эргэн нэгдэж, нэгдсэн их хурлаа Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор, төрийн ордонд хийж буй юм. Ийнхүү 31 жилийн дараа зохиолчдын холбоонууд эргэн нэгдлээ.
Энэ талаар МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Б.Ичинхорлоо "Итгэж найдаж, эвлэн нэгдсэн зохиолч нөхөддөө чин сэтгэлээсээ баярлалаа. Оюун санааны эв нэгдлийг эрхэмлэн, монгол хэл соёлынхоо дархлааг манаж, эх орон, эрх чөлөөгөө дээдлэн шүтэж, үг хэл үзэл бодолдоо тусгаар монголын сүр сүлдийг дуурсган, их утгазохиолынхоо ачааг үүрч, үүргийг биелүүлцгээнэ ээ, бид" хэмээжээ.
М.НАМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ичинхорлоо мундаг шүү ажилд нь амьжилт хүсэе