СПОРТ

ТАНИЛЦ: Монголд 2023, 2024 онд болох сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-үүд

Монголын сагсан бөмбөгийг fiba.basketball сайт онцолжээ. Тус сайтын онцолсон мэдээг энд дарж унших боломжтой.

Бельгийн Антверпен хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ болсон бөгөөд эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн оролцсон юм. Монголын шигшээ баг ДАШТ-ий үеэр ундааны саван дээр тактикаа бичиж тоглолтод оролцсныг ФИБА-ийн гэрэл зурагчин хальснаа ийнхүү буулгасан байгаа юм.

ДАШТ-нд явсан тамирчид маань ганзага хоосонгүй. Тодруулбал, Монгол Улс ФИБА 3x3 U23 Nations League 2023, ФИБА 3x3 Women’s Series Final 2023, ФИБА 3x3 U23 World Cup 2024 тэмцээнүүдийг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг авсан байна. ФИБА 3х3-ийн захирал Алекс Санчез, МСБХ-ны Дэд Ерөнхийлөгч бөгөөд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л. Мягмаржав нар Дэлхийн аваргын үеэр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

М.НАМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x