НИЙГЭМ

LRT-ийн хэрүүл: Ч.Хүрэлбаатар гүтгэгч, Б.Энхбаяр гар хөл болов

Нийслэлд хөнгөн галт тэрэг буюу LRT тээврийг нэвтрүүлэх асуудал маргааны сэдэв болоод хэсэг намжаад байлаа. Гэвч өнөөдөр тус төслийг улсын нууцын жагсаалтад "Маш нууц" ангилалд оруулжээ гэх мэдээлэл түгж, асуудал дахин олны анхааралд оров.

Энэ мэдээллийг Засгийн газар болоод Нийслэлийн ЗДТГ гэсэн хоёр талаас тодруулахад үгүйсгэгдсэн юм. "Нууцад оруулжээ" гэх мэдээлэл бүхий зураг нь нэг бол худал, нэг бол удахгүй ЗГ-т өргөн барихаар бэлтгэж буй төсөл гэж үүгээр ойлгогдсон.

Харин энэ сургаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар нар Твиттер орчинд маргалдаад авчээ. Б.Энхбаярын хувьд Баянзүрх дүүргээс сонгогдсон, хотын гишүүн учраас Нийслэлийн түгжрэлийг бууруулах аливаа бодлогыг дэмжиж байгаа. Харин Ч.Хүрэлбаатар Увс аймгийнх, Сангийн сайдаар багагүй хугацаанд ажилласан нэгэн учраас тус төслийг эрсдэлтэй гэж үзээд, хотын эрх мэдэл үлэмж нэмэгдсэнийг эгдүүцэн шүүмжилж байсан.

Өнөөдрийн хувьд Б.Энхбаяр "Ч.Хүрэлбаатар гишүүн хотын гишүүдийг 2.5 сая ам.долларын авлига авсан гэж гүтгэсэн" хэмээн жиргэжээ. Харин Ч.Хүрэлбаатар "Бусдын гар хөл болж яваад дэмий. Гүтгүүлж явснаас гүтгэж явсангүй. Барын сүүл болсноос батганы толгой болсон нь дээр" хэмээн хариу жиргэж, LRT-ийн хэрүүлийг үргэлжлүүллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-27 20:39

Ичдэггүй новшнууд

Зочин
Зочин
2022-06-27 21:20

Юун нь сайхан байдаг юм бол

Зочин
Зочин
2022-06-27 21:20

Шун�##�ын микронуууд

Зочин
Зочин
2022-06-27 21:21

Албан туша�##�ын төлөөө амиан ч өгөхөөс буцахгүй чичрэгчид гэвэл таарна

Хогтавиулаач
Хогтавиулаач
2022-06-28 09:03

Хөнгөн г�##�т тэрэг бариулж явуулаачээ.Түгжрэл маш чух�##� хэрэгтэй шүү.Зоригтой хийлгэ

zochin
zochin
2022-06-28 12:12

Enhbayar huuliaal yrij bai, Sangiin said baisan hun arail iluu harna daa. Ymarch sudalgaagui neg dutuu ym hotod nemehgui bsan n deer.

иргэн
иргэн
2022-06-28 12:12

Одоохонбуухм байж та нар үнэн болгохоод яахвэ дэ Юу тарисан тэрнийхээ үр жимсээ үлдэглээ аваад марш !!!!!үлдсэн үр ач чинь үлдэг дээ!!!!!!!үр ач нар ч зовох бхдаа !!!!!!!

Үнэн үнэн үнэн
Үнэн үнэн үнэн
2022-06-28 18:16

Энэ Энхбаярыг нэр дэвшихэд нь гэр бүлээрээ дэмжиж сан�##�аа өгч бсан.З�##�уу хүн зөв сайн зүйлс хийж чадах бх гэж сонгосон.Гэтэл өнгөрсөн 2 жилийн хугацаанд бас л нэг попорсон худлаа нөхөр болохыг харлаа дараагийн сонгуульд түүнийг лав дэмжихгүй бусад нөхөддөө ч ури�##�на

Холбоотой мэдээ

Back to top button