ШӨХТГ-ын бичиг: "Ондо"-д журам зөрчин, 10 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл олгожээ

Үүрэн телефоны шинэ оператор "Ондо" зах зээлд нэвтрэх гэж байна. Харин тус үйлчилгээг эрхлэн гаргаж буй "Ай Эн Мобайл Нэтворк" ХХК-д холбогдуулан, ШӨХТГ-аас бичиг илгээж байсан нь ил болоод буй.
Тодруулбал, өдгөө БОАЖ-ын сайдаар ажиллаж буй Б.Бат-Эрдэнийн үед буюу 2021.11.15-нд Харилцаа холбооны зохицуулах хороонд "Зөрчил арилгуулах тухай" хэмээх албан бичиг байна. Үүнд "Ай Эн Мобайл Нэтворк" ХХК-д журам зөрчин, 10 жилийн тусгай зөвшөөрөл олгосон талаар бичсэн байна.
ЖУРАМ: Суурин телефоны үйлчилгээнд таван жилийн зөвшөөрөл олгоно
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 онд баталсан журмын дагуу:
- Суурин холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилээр
- Үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 10 жилээр олгоно гэж заажээ.
Харин Харилцаа холбооны зохицуулах хорооны "Ай Эн Мобайл Нэтворк" ХХК-тай байгуулсан гэрээнд: Суурин телефон ярианы үйлчилгээ эрхэлнэ гэж заасан байх боловч тав биш 10 жилээр зөвшөөрөл олгосон гэжээ. Энэ үүднээс ШӨХТГ-аас бичиг илгээж байжээ.
ХХЗХ-ы сайтад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн мэдээлэл шилэн байдаг боловч өдгөө сайт нь алдаа зааж, танилцах боломжгүй болжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямарч хөтлөлтгүй болоод хаячихсан юм уу
Яагаад ийм юм бэ ёстой нээрээ
Нэгнийх нь х�##�аасанд нилээн хэдэн төгрөг орж дээ
Хуулиа зөрчсөн бол олгосон авсан байгууллага нь з�##�аруулах ёстой байлгүй дээ.