НИЙГЭМ

ЭЕРЭГ: "Milkman Delivery" ХХК-ийн үйлдвэрээс шар сүү үнэгүй авах боломжтой

Уламжлалт арга технологиор сүү сүүн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн болон чанарын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж, худалдаалж буй "Milkman Delivery" ХХК иргэдэд шар сүү үнэгүй өгч байгаа аж. Химийн эмчилгээнд орж байгаа хүмүүс болон хүүхдээ усанд оруулах гээд шар сүү хэрэгтэй байгаа бол тус компанийн үйлдвэрээс очиж аваарай. 10 литрээс дээш үнэгүй бөгөөд хүргэх боломжгүй гэнэ.

Монголчууд эрт дээр үеэс ээдмийн шар сүүг чихэр, жимсээр амталж, ундаа болгох, буудайн гурилд нэмж алтан шаргал өнгөтэй боов боорцог хийсээр ирсэн. Мөн шар сүүг хоол ундны зориулалтаас гадна ахуйн хэрэгцээнд малчид өргөнөөр хэрэглэдэг.

Тухайлбал, аарцны шар сүүгээр туранхай малыг угаавал тарга, тэвээрэг сууна. Арьс шир угаавал арьсны үс сэргэж, чийг нойтныг тэсвэрлэх чанар нь сайжирдаг. Мөн өтсөн малын өттэй хэсгийг угаахад маш сайн цэвэрлэгддэг. Бас аарцны шар сүүг өвс ургамал, тэжээлтэй хольж багсран, малын тэжээл болгодог. Мөн шар сүүг цөс угаах, хүүхдээ усанд оруулах зэрэгт өргөнөөр хэрэглэдэг болсон билээ.

М.НАМАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Уухад сайн. Эрүүл ундаа.

Зочин
Зочин

Шар сүү маш их амин дэмтэй шүү

Зочин
Зочин

Jaahan baihdaa vseee mash ih ugaadag bailaaa ynziiin shvv deeeee

Зочин
Зочин

Ёооооо уухааар бүр аймаааар гоё исгэлэн гоё шүү

Зочин
Зочин

Жааахан байхад усанд орж байгаа юм шиг гадаа ваннинд хийж тавьж байгаад ордог байлаа. Шумуул интэр хазна гэж нөөв шүү дээ ёстой

Зочин
Зочин

zun l hvvhdvvvdddeeeee shar svvvnd oruuuulj hewshmeeer bgam daaa

Холбоотой мэдээ

Back to top button