УЛС ТӨР

И.Мөнхжаргал: МАН хээр гадаа илтгэл тавихаасаа илүү иргэдийн худалдан авах чадварт анхаараач

Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Намын ЕНБД И.Мөнхжаргал "Үндсэн хуулийн цэц өчигдөр улс төрийн байгууллага гэдгээ дахин нотоллоо. 2016 онд сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хуулийг зөрчсөн гэж шийдвэр гаргаж байсан Үндсэн хуулийн цэц энэ шийдвэрээсээ буцаад байна. Тус байгууллага нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь улс төрийн захиалгыг биелүүлдэг байгууллага гэдгээ дахин нотолж байгаа явдал.

Ийм байдлаар хандаад байвал манай улсад юу зөв, юу буруу байх вэ? Нэг л зөв, нэг л буруу байх ёстой. Анхан шатны шүүхийн байгууллага биш болохоор Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт маш их харамсаж байна.

Монгол Улсын өрийг АН бий болгосон юм шиг нийтэд сурталчилж байгаа. Монгол Улсын нийт өр 33.8 тэрбум ам.доллар болсон. 2016 онд 24 тэрбум болсон. 10 гаруй тэрбум ам.доллароор юу бүтээсэн бэ? Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсөөд байна.

Энэ асуудлыг МАН хариуцах ёстой. Хээр гадаа илтгэл тавихаасаа илүү иргэдийн худалдан авах чадварт анхаараач. Найр наадам гээд төрийн албаны ажил цалгардаад байна.

Эдийн засгийн хүнд үед төрийн албаныхан иргэдэд хүндрэл учруулахгүй ажиллахыг шаардаж байна. Цаашид үүнийг засахгүй бол Ерөнхий сайдыг огцрох хүртэл шаардлага тавьж ажиллана" гэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сонгогч
сонгогч
2022-06-28 14:31

Үндсэн хуулийн цэц гэж тоглоомын байгууллага болжээ. Үндсэн хуулийн шийдвэр эцсийн шийдвэр биш болдог юм байна. Өөрсдийнхөө гаргасан шийдвэрээс буцлаа. Ард түмэн Үндсэн хуулийн цэцийг татан буулгая. Ард түмний Үндсэн хуулиар олгогдсон ганц эрх сонгох, сонгохдох эрхийг булааж авч намдуудад өглөө. Эсэргүүцэж байна, ууртай байна, үнэхээр хэлэх үг ####га

Зочин
Зочин
2022-06-28 16:01

Үндсэн хуулийн 21-р зүйлийн 2-т УИХ-ын гишүүнийг иргэд шууд сонгохоор заасан. Харин намыг сонгоно гэж заагаагүй. Энэ нь сонгуулийн тогтолцоог заасан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл сонгуулийн тогтолцоог мажритор байна гэж заасан байна. Харин үндсэн хуулийн 21-р зүйлийн 4 дэх за####т бол сонголын тогтолцоотой ямарч хамаар####гүй за####т юм. Энэ за####т нь сонгуулийн тогтолцооноос бусад зүйлийг зохицуулахтай холбогдсон за####т юм.

Зочин
Зочин
2022-06-28 16:53

Үндсэн хуулийн цэц , дээд шүүх бүгд ЭРХ БАРЬЖ буй НАМын гар хөл БОЛЖЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x