Нийгмийн

Ц.Идэрбат: Миний хүү ааваараа шалгалтын материалаа бэлдүүлэх ёс зүйтэй хүүхэд биш

Хэнтий аймагт ЭЕШ-ын материал задарч, аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хүүхэд хамгийн өндөр оноо авсан гэх мэдээлэл гараад буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат "Миний хүү ЭЕШ өгсөн үү өгсөн. Өгөхдөө сайн өгсөн. Англи хэл, математик, физикийн хичээлээр өгч аймагтаа 1-3 дугаар байрт жагссан. Ерөнхий онооны дүнгээр хамгийн эхэнд жагссан. Гэтэл хүүхдийн минь амжилтыг аав нь бэлдэж өгсөн юм шигээр ярьж байна. УИХ-ын гишүүний эрх мэдлээрээ далайлгаж ЭЕШ-ыг материалыг авч өгдөг мэтээр хөгийн юм ярьж байна. Тийм зүйлгүй. ЭЕШ төрийн байгууллагын хийдэг ажил. Тагнуул, цагдаагаас хянадаг гэж ойлгосон. Шалгалт ном журмынхаа дагуу явагдсан. Миний хүүхэд 12 жил онц сурсан. Ааваараа шалгалтын материалаа бэлдүүлэх ёс зүйтэй хүүхэд ч биш. Гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Худал мэдээлэл гаргасан хүнийг хуулийн байгууллагад өгч шалгуулна. Мөрөөрөө ажлаа хийж яваа Боловсролын үнэлгээний газрын ажлыг харлуулж" байна гэлээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Гуталт муур
Гуталт муур

Гайгүй байлгүйдээ. Манайхан бас нэг амжилт гаргасан нэгнийхээ бөгсийг ухах гэж үзэх юм аа

Зочин
Зочин

12 жил онц сурсан бна шүү дээ бүү атаарх андөр оноо авч болношдээ.

Зочин
Зочин

Тамын тогооны үлгэрээсээ хэзээ гарна даа Миний Монгол. Мөрөөрөө яваа хүүхдийг хүртэл атаархан харлуулж байдаг

ЭЕШ
ЭЕШ

Тамын тогооны үлгэр. Хүүхэд хүртэл зүгээр байлгахгүй, зовлонтой ч улс бол доо. Гэнэт ЭЕШ-д цойлсон биш, 12 жилийн үр дүнгээ аль хэдийн үнэлүүлсэн л хүүхэд байна шүү дээ.

Zochin
Zochin

Humuus uursduu huuhdee anhaaral tavidaggui murtluu ih muujai ataarhuu yumaa.Ailin huuhdeer buy oroldooch.chadvartai medlegtei gedgiig ni bugd l medej baigaa shuu

Зочин
Зочин

Тестийг санамсаргүй олсон гэж хэл

Зочин
Зочин

Хааааахаааахаааа

Зочин
Зочин

12 жил сайн сурсан гэж бна хүүхдэд буруу байхгүй аав нь нэр хүндгүй дарга блхр хүүхдээ харлуулаад бнашдээ эцгүүдээ хүн шиг бай үр хүүхдэд чинь гай нь ирээд бна

Зочин
Зочин

Хүүкийн тэтгэлэг шаачих гээд л үзэж бна даа улсын мөнгөөр сурчих санаатай

Зочин
Зочин

Хичээлдэн үнэхээр сайн хүүхэд байсан бол хэл ам гарахгүй гэнэт өндөр оноо авбал хардахаас яахав

Зочин
Зочин

Ийм гишүүн байдаг билүү. Ёстой хараагүй юм бна.

Ялалт
Ялалт

Аав, ээж нь УИХ гишүүн байлаа гээд хүүхдийн сэтгэл зүйд ингэж дарамт үүсгэх хэрэггүй.Мэдээллийг шалгах шаардлагатай

Зочин
Зочин

Ер нь бол жил болгон тест задардаг. Жил болгон онооны луйвар гардаг. Ялангуяа хөдөө орон нутагт бол битүү луйвар байдаг.

Авилгач
Авилгач

Засаг дарга тест задруулж, хүүдээ өгсөн нь ойлгомжтой. Хэн сүү уучихваа гээд Засаг дарга орилсон чинь өөрийнх нь уруул ам нь сүү болчихсон байдаг шиг.

Зочин
Зочин
Reply to  Авилгач

За болио чи

Зочин
Зочин

Оюунэрдэнийн тавиулууд Монголыг сүйрүүллээ

Холбоотой мэдээ

Back to top button