Нийгмийн

Дарь-Эх орчмоос алга болсон 51 настай эрэгтэйг хайж байна

Өчигдөр буюу зургаадугаар сарын 28-ны өдөр гэрээсээ гараад сураггүй алга болсон 51 настай эрэгтэйг хайж байна. Тухайн иргэн эл зургийн голд нь сууж буй цэнхэр дээлтэй нь юм. Тэрбээр 19:30 цагийн үед Дарь-Эхийн эхний буудал орчмоос алга болсон байна.

Бид түүний охинтой холбогдож, тодруулга мэдээлэл авлаа.

Тэрбээр "Аав маань олдоогүй л байна. Бид цагдаагийн байгууллагатай хамтран хайж байна. Манай аав гадна талаасаа эрүүл харагдаж буй боловч цус харвасан. Бусадтай ярилцаж ойлголцож чадна. Гэхдээ ой санамж нь маш богино. Амархан мартдаг. Дарь-Эхэд дүүгийнд байсан юм. Ер нь бол хотод байдаггүй, хөдөө амьдардаг. Хотод орж ирээд 7-8 хонож байгаа. Энд манай хамаатнууд зөндөө байгаа ч гэрийнх нь хаяг, утасны дугааруудыг мэдэхгүй. Гар утасгүй яваа. Алга болох үедээ гэртээ өмсөж байсан цагаан фудболк, эрээн даавуун өмд, гэрийн углааштай байсан.

Алга болсноос нь хойш маш их хүн холбогдож байна. Дөнгөж сая (10:00) нэг охин залгаад Ботаникийн "Цагдаа хотхон"-ы дараагийн буудал руу явж байна гэж хэлсэн. Түр байлгаж байгаач гэж хэлсний дараа буцаад гүйгээд очтол байхгүй байсан гэсэн. Аавыг маань харсан хүмүүс 88006925, 88434103 хоёр дугаар руу залгаж, мэдээлэл өгөөрэй" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button