НИЙГЭМ

ГХЯ: БНХАУ-руу зорчих монгол иргэдийг тусгаарлалтгүй нэвтрүүлнэ гэдэг худал

Цахим орчинд зургадугаар сарын 30 буюу өнөөдрийн огноо бүхий, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны албан тоот гэж ойлгогдох зураг түгээд байна.

Тус зурагт "БНХАУ-ын Засгийн газрын 2022.06.28-ны өдрийн тогтоолын дагуу 2022.07.01-нээс эхлэн Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэдэд ямар нэг тусгаарлалт хийхийг албан ёсоор зогсоосныг үүгээр мэдэгдэж байна" гэж бичсэн байгаа юм.

Тэгвэл энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Манай яаманд энэ тухай албан тоот ирээгүй. Тус улсын ЭСЯ-ны Консулын хэлтсээс ийм тодорхойлолт гаргаагүй тул худал мэдээлэл" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button