НИЙГЭМ

БХБЯ: Магадлагаа хийлгээгүй ААН-үүдэд VIII сарын 1 хүртэл нэмэлт боломж олголоо

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр барилгын материалын үнийн өсөлтийн төсөвт өртөгт нөлөөлж буй тухай магадлагааг хийлгээгүй үлдсэн ААН-үүдэд дахин наймдугаар сарын 1 хүртэл хамрагдах боломж олгож буйгаа мэдээллээ.

С.Магнайсүрэн “УИХ-аас барилгын материалын үнийн өсөлтийн индексийг батлах, тооцож төсөвт өртгийн өөрчлөлтийн талаар санал боловсруулж танилцуулахыг даалгасан. Энэ дагуу БХБЯ болон бусад яамдын оролцоотой ажлын хэсэг байгуулагдсан. Хоёр өдрийн өмнө УИХ-д танилцуулга хийлээ. Үүнээс өгсөн чиглэлийн дагуу өсөлт тооцогдоогүй үлдсэн төсөл арга хэмжээг богино хугацаанд дахин авч үзэхээр боллоо.

Нийт 1100 гаруй төслөөс 534-ийн үнийн өсөлтийг тооцсон байгаа. Үүгээр 574 тэрбум төгрөг нэмэлт санхүүжилт хэрэгтэй гэж гарсан. Харин 314 төсөл магадлалд хамрагдаагүй үлдсэн. Гүйцэтгэгч компанийн хариуцлага, цаг хугацааны хувьд амжаагүй асуудлууд байгаа байх. Эдгээрийг нэг удаа дахин нэг авч үзэх чиглэл өгсний дагуу наймдугаар сарын 1 хүртэл дахин нэг удаа авч үзэх бололцоо олгож байна.

Энэ хугацаанд амжуулахын тулд баярын өдрүүдэд ч, амралтын өдрүүдэд ч ажиллах хуваарь гаргасан. Учир нь бид наймдугаар сарын 15-нд 2023 оны улсын төсвийг тооцож, Сангийн яаманд хүргүүлэх учиртай. 2022 оны төсөвт тодотгол хийх цаг хугацааны хувьд бололцоо бага гэдэгт талууд санал нэгдсэн. Иймд дээрх наймдугаар сарын 1 гэхэд бүх асуудлыг базах шаардлагатай.

Магадлалд хамрагдаагүй үлдсэн 314 төслийн 40-50 хувь нь аймаг орон нутагт эрх шилжээд, тэндээс хяналт тавьж байгаа төсөл байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button