Нийгмийн

Дорнод аймагт найман настай хүү дааганаас унаж нас барлаа

Өчигдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын наадам болж, энэ үеэр даага унаж явсан найман настай хүү мориноосоо унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Даага нь унахдаа өөр хоёр даагатай мөргөлдсөнөөс болж мөн хоёр хүүхэд гэмтсэн байна. Энэ хэргийг тусс аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхлээд байна.

Ийнхүү баярлаж, наадах дуртай монголчууд хүүхдийн алтан амиар туг тахисаар байгаа нь харамсалтай.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Харамсалтай. Одоо хүүхдийн амь нас, эрүүл мэндээр тоглохоо болих юм биш үү! Томчууд өөрсдөө морио унаж наадаж байя гэсэн нийгмийн ихэнх хэсэг шаардаж байхад зарим цөөнх, бүр олны танил, нэр алдартай хүмүүс уламжлал гээд хээв юм юм яриад тоохгүй байгаа нь гайхмаар!
Нэг тохиолдлыг санаж байна. Хүний нялх хүүхдээр хурдны морь унуулж амь насыг нь үгүй хийчихээд басчүгүй алдарт уяач болчихоод сагсалзаж явааг хараад зүрх зүсэгдэх шиг болж билээ. Яаж чадаж байнаа! Аав ээжийн хайртай нялх үр шүү дээ! Би байсан бол цол авах нь бүү хэл насан туршдаа морь уяхгүй!!!
Би 5 наснаасаа хурдны морь унасан хүн. Адуучин ааваа баярлуулж морь уяж, сойж явлаа. Надыг морь мэдэхгүй нэгэн гэж битгий бодоорой. Гэнэн томоогүй балчир хүүхэд юу болох болохгүйн тухай мэдэрч чадахгүй шүү дээ!Ирээдүйд хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэнд, гоо сайхан…гээд тоочоод байвал тоймгүй их эрсдэл ирдэг гэдгийг би гадарладаг. Гэр ахуйдаа морин дээр дарцаглан давхиж морь малтай харьцах нь хурдны морь унаж уралдах хоёр бол тэс ондоо асуудал шүү!

Зочин
Зочин

huuhdeer mori unuulahiig horigloochee tegj l ih unamaar bdag yum bol ezduud ni tomchuud ni unaach hairan huuhed

ыбө
ыбө

Ямар аймшигтай хэрэг вэ

ыбө
ыбө

ЭНэ бол том эмгэнэл аль аль талдаа буруутай шүү

Холбоотой мэдээ

Back to top button