Нийгмийн

О.Хэрлэн: Аавын эрдэнэ инээмсэглэж байна

О.Хэрлэнгийн гэр бүл 11 настай хүү Х.Эрхэсийгээ эмчлүүлэхээр Турк улсыг зорьсон. Чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг яаралтай хийлгэх заалттай болсон хүүд зургаан настай дүү Х.Маргадыг донор болгохоор болж, хандив цуглуулсан.

Хүний нутагт арга мухардсан аав эд эрхтнээ донорлож, хүүгээ аврах шийдвэр гаргаснээ зарласан. Тухайн зар олон нийтэд хүрч, хандивын аян эрчимжснээр О.Хэрлэнгийн хоёр хүү эмчилгээ, үйлчилгээгээ авах боломж бүрдсэн.

Олны хүч, сайхан сэтгэлийн тус биелэлээ олжээ. О.Хэрлэн нүүр номондоо "Аавын Эрдэнэ чинь инээмсэглэж байна. Инээсэн Үрээ харах гэж ямар их хүлээсэн гээч Баярлалаа маш их Баярлалаа" хэмээн нийтэлсэн нь монголчуудын сэтгэлд нар гийсэн сайхан мэдээ байлаа.

Халуун сэтгэлт монголчууд нэгдэж ийнхүү нэгэн гэр бүлд элэг бүтэн, эрүүл жаргалтай амьдрал бэлэглэлээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-16 14:51

Аз жарг�##� хүсэе

ҮНЭН
ҮНЭН
2022-07-16 15:23

ХҮНД ӨВЧТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН МӨНГӨӨР МАН-ЫН ХУЛГАЙЧ НАР ГАРАА УГААГААД ДУУСГАСАН ШҮҮ

Багш
Багш
2022-07-16 19:09

Аз жарг�##�ыг хүсье!

Холбоотой мэдээ

Back to top button