НИЙГЭМ
"PLAYTIME 2022" наадам дээр хар тамхи хэрэглэсэн ТАВАН иргэнийг шалгаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас "PLAYTIME-2022" хөгжмийн наадмын үеэр тус наадамд оролцож байсан 30 иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэх биологийн дээж авах ажиллагааг зохион байгуулсан.
Шалгалтын дүнд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжтэй гурав, хэрэглэж мансуурсан таван хүний үйлдлийг, мөн цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан нэг оргодол этгээдийг тус тус илрүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Б.БАЯРТ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.