ЭДИЙН ЗАСАГ

Мисс Д.Долгион “Хүмүүнлэгийн элч” болжээ

Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг “Miss Universe” тэмцээний анхны Монгол оролцогч Д.Долгион есдүгээр сарын 23-нд “Хүмүүнлэгийн элч-99” арга хэмжээнд оролцож, “Хүмүүнлэгийн элч” хүндэт өргөмжлөл хүртжээ.

Тэрбээр энэ талаар өөрийн нүүр хуудаснаа хуваалцахдаа “Хүмүүнлэгийн элч-99” арга хэмжээнд оролцон “Хүмүүнлэгийн элч” хүндэт өргөмжлөл хүртлээ. Мундаг ах эгч нараас ихийг сурч, цаашдаа нийгэмд чиглэсэн сайн үйлсэд сэтгэл зүрхээрээ өөрийн чадлаараа хувь нэмрээ оруулах болно.

“Хүмүүнлэгийн элч” ах эгч нар маань ямар их сайн үйлсийг бүтээж, тусалж, дэмжиж, олон хүүхэд, эмэгтэйчүүд, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, архи мансууруулах бодисоос хамааралтай, хорих хүмүүжүүлэх анги зэрэг олон хүчин зүйлсээс үүдэлтэй асуудлуудад хүрч, нийгмийн хариуцлагатайгаар ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай юм” гэжээ.

Г.ҮҮЛТ

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close