НИЙГЭМ
Өнгөрсөн онд 2823 гэрлэлт цуцлагдаж, 16 иргэний эцэг, эх байх эрхийг хасжээ

Монгол Улсын “Гэр бүлийн тухай” хуулиар 2021 онд 4690 хэрэг шийдвэрлэжээ. Тодруулбал,
- 2823 нь гэрлэлт цуцалсан
- 331 нь эцэг тогтоосон
- 1297 нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах
- 16 нь эцэг, эх байх эрх хассан
- 23 нь гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон
- 200 нь бусад хэрэг байна.
“Гэр бүлийн тухай” хуулийн дагуу шийдвэрлэсэн хэрэг өмнөх оноос 0.9 хувиар буурахад эцэг тогтоосон хэрэг 71-ээр, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 36-аар буурсан нь голлон нөлөөлжээ. Харин гэрлэлт цуцалсан маргаан 97-оор, тэтгэлэг тогтоолгосон хүүхдийн тоо 331-ээр өссөн байна.
Хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалтын үзүүлэлтийг харвал, тогтмол төлөлт 15.2 хувь байгаа бол хуримтлагдсан төлбөр 84.8 хувийг эзэлж байгааг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.