УЛС ТӨР

ГХЯ: Ван Игийн айлчлалын албан ёсны тов ГАРААГҮЙ байна

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2022.08.05/ манай улсад ирнэ гэх мэдээлэл гараад байсан юм.

Эл мэдээлэл бодит эсэх талаар ГХЯ-наас тодруулахад "Өнөөдөр ирэхгүй. Хэзээ ирэх хугацаа тодорхой болоогүй байна" гэх хариултыг өглөө.

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Айлчлалын хугацаа товлогдоогүй. Хоёр тал тохиролцож байна зарлана" хэмээж байсан билээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улстай харилцаагаа бэхжүүлэхээр 2020 онд Монголд айлчилж байсан билээ.

Энэ удаагийн айлчлалаар яригдах гол асуудлуудад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпийн үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах асуудал багтаж байна.


БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-гийн талаар манай сайтын бэлтгэсэн Барилгачнаас Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайдын хүргэн болсон Ван И контентыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button