УЛС ТӨР

Инфографик: Дарханы замаар шалгуулж болзошгүй ТЭДНИЙ ХӨРӨНГӨТЭЙ ТАНИЛЦ

Авлигатай тэмцэх газраас 2022.08.15-нд Зам тээвэр хөгжлийн яаманд нэгжлэг хийж, Дарханы замын тендертэй холбоотой хэд хэдэн албан тушаалтныг шалгаж байгаагаа мэдээлэв.

АТГ-ын өгсөн мэдээлэлд хоёр тодорхой зүйл дурдагдсан нь:

  • Нэгт, тендер шалгаруулалттай холбогдох бүх албан тушаалтныг шалгаж буй
  • Хоёрт, албан өрөө, гэр зэрэг 30 гаруй объектод нэгжлэг хийж байгаа тухай байв.

ХАМААРАХ ОГНОО: 2017-2019 ОН

Дарханы замын гүйцэтгэгч компаниудыг шалгаруулах болон бусад суурь асуудлуудыг анхлан шийдвэрлэж байх үе нь 2017 он. Үргэлжлэн 2018, 2019 онуудад холбогдох шийдвэрүүд гарч байсан.

Энэ үед хамаарах, ЗТХЯ-нд нөлөө бүхий ажиллаж байсан хүмүүсийг авч үзье.

ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат: 2017 онд сайд байсан түүний нөлөөлөл тендер шалгаруулалтад орсон гэж улс төрийн хүрээнд яригдсаар ирсэн.

Түүний хувьд өмнө "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал байхдаа Төмөртэйн орд хүртэлх төмөр замыг төрд концессоор авсан асуудлаар яллагдагчаар татагдан шалгагдаж байв. 

ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын газрын дарга Б.Артур: Урд хөршид суралцсан хүрээн дэх танилуудын шугамаар БНХАУ-ын компаниудыг шалгаруулсан. Мэргэжилтнүүд нь хууль зөрчих эрсдэлтэйг сануулсан ч хэт хүчилж байсан гэж яригддаг. Түүний хувьд яамны боловсрол өндөр, лидер залуусын нэгээр нэрлэгддэг ч хөшигний ард сүүлийн жилүүдэд элдэв асуудалд нэр холбогдон яригдах нь олширсоор байгаа юм.

ЗТХЯ-ны ТНБД асан Ж.Бат-Эрдэнэ /одоо ЗТХ-ийн Дэд сайд/: Өдгөө Дарханы замын ажлыг газар дээр нь шалган, үргэлжлүүлэх үүрэг хүлээн ажиллаж буй. Тэрбээр тендер шалгаруулах үед ЗТХЯ-нд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мөн зүй ёсоор нэр холбогдох хүмүүсийн нэг гэгддэг.

ЗТХЯ-ны АЗБХГ-ын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ: Энэ удаагийн АТГ-ын нэгжлэг орсон хүний нэгт зүй ёсоор нэрлэгдэж байна. Эл албан тушаалдаа удаж байгаа бөгөөд 2017 онд томилогдсон. Тэрбээр өмнө нь БНХАУ-ын компанитай 7.8 сая төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдон шүүхээс 7 сая төгрөгөөр торгуулж байсан билээ.

ЗТХЯ-ны ТНБД С.Батболд: Албан бус мэдээлэл ч гэлээ түүнийг өнөөдрийн ТНБД-ынх нь хувиар шалгаж буй тухай эх сурвалж мэдээлж байна. Тэрбээр Дарханы замын тендер эхэлж байх үес буюу 2017 онд тус яаманд газрын даргаар ажиллаж байв. Улмаар 2018 оноос хойш өдгөө хүртэл ТНБД-аар ажиллаж байгаа билээ.

ИНФОГРАФИК: ТЕНДЕР ШАЛГАРУУЛСНААС ХОЙШ ТЭДНИЙ ОРЛОГО ХЭРХЭН ӨССӨН БЭ

Инфотой танилцах: Б.Артур, Ж.Бат-Эрдэнэ, Х.Оргил-Эрдэнэ, С.Батболд нар бүгд 2017 онд ХОМ-ээ АТГ-д тайлагнажээ. Та бүхэн "Аll" гэсэн товч дээр дарж 2017 оныг сонгоод, ард талын сонголтуудыг дураар тохируулан тэдний тус онд мэдүүлсэн хөрөнгөтэй танилцаарай.

2017 оноос хойш дахин ХОМ-ээ АТГ-д тайлагнасан хугацаа нь харилцан адилгүй байгаа юм. Тодруулан хэлбэл,

  • Б.Артур: 2021
  • Ж.Бат-Эрдэнэ: 2020
  • Х.Оргил-Эрдэнэ 2019
  • С.Батболд 2020 онд ХОМ-ээ мэдүүлжээ.

Иймд та бүхэн доорх нэр бүхий дөрвөн хүний 2017 оноос хойшх ХОМ-тэй нь танилцахын тулд дурдсан онуудыг нь сонгоод, ард талын ангиллуудыг сонгон гүйлгээд харах боломжтой.

Харин Дангаагийн Ганбат нь ЗТХ-ийн сайд байхдаа буюу зөвхөн 2016 онд ХӨРӨНГӨӨ мэдүүлж байсныг дор хүргэе:

  • Өөрийн орлого: 53,7 сая
  • Гэр бүлийн орлого: 126,7 сая
  • Орон сууц: 1,8 тэрбум
  • Автомашин: 135 сая
  • Газар: 182 сая
  • Мал: 544 сая
  • Үнэт эдлэл: 1,1 тэрбум
  • Хадгаламж: 380 сая
  • Компани: "Соёо хайрхан" ХХК, "Хужирт рашаан сувилал" ХХК, "Говь" ХК
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-17 08:32

Яг зөв эднийг ил тод болгох хэрэгтэй шун�##�аас өөр юм мэдэхгүй хүний үнэргүй амьтад

ЗОЧИН
ЗОЧИН
2022-08-17 08:36

Пэээээ бурхан минь ЭНЭ НӨХДҮҮД БОЛОН АР ГЭРИЙНХЭНИЙ НЬ ДАВХАР ШАЛГАХ НЬ ЗӨВ. ХӨӨӨХ ДАРХАНЫ ЗАМЫН ГОЛ ГОГЦОО НААД ХҮМҮҮС ЧИНЬ БАЙХНЭЭЭ . ДАРХАНЫ ЗАМ ХИЧНЭЭН Ч УДАВ,ХИЧНЭЭН Ч ХҮН ҮХЭВ, ХҮЧНЭЭН Ч ХӨРӨНГӨ СҮЙРЭВ ЁСТОЙ МУУХАЙ НӨХДҮҮД ЮМАА. ТЭГЭЭД ОДОО ХИЙЖ БАЙСАН, ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮС Л БУРУУДАЖ БАЙДАГ ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ ЭЭЭ ХИЙСЭН НЬ БУРУУДАЖ, ХАРИН НӨХӨР ХУЛГАЙЧУУД ХАМАГ МӨНГИЙГ НЬ ХАМАЖ АВААД НУУВЧИНД НУУДЧИХЖЭЭ

Зочин
Зочин
2022-08-17 08:55

Iim baliar shdeeee

Зочин
Зочин
2022-08-17 09:45

iim yumnuudiig il bolgoh heregtei unheer durgui hurmeer yumaaa

Зочин
Зочин
2022-08-17 09:48

Яасан ч их хөрөнгөтэй орлоготой юм дээ м�##� газар үнэт эдлэл орон сууц хадг�##�амж гээд л… ямар замаар олж авсан юм болдоо хоол болж бга болов уу даа бурхан тэнгэр өршөөх болтугаы

Зочин
Зочин
2022-08-17 09:57

Дарханаас Улаанбаатар ортол зам �##�га байна лээ! Ёстой там! Ажил хийж байгаа нэг ч хүн харагдахгуй юм! Хятадууд тендерийг нь аваад Монголчууд туслан гүйцэтгэж нэрээр хийсэн болж байна! Х�##�тар хултар юмнууд нь т�##� нь хар замаар явж бна! гэж хуцаад байсан! Яаж ингэж худлаа шааж чадаж байнаа! Муу авилагчин төрийн бөөснүүд! Тэр зам дээр нь цементэнд хийж цутгах юмсан!

Зочин
Зочин
2022-08-17 09:58

энэ хэргийг шийдэхэд амарханш дээ тэр үед хариуцаж ажилсан бүх хүнийг л хорь үгүй бол ажлаас нь х�##�аачдээ ажлаа хийж чадаагүй л байна ш дээ

Зочин
Зочин
2022-08-17 09:59

ene humuusiig horiochdee

Зочин
Зочин
2022-08-17 10:01

unheer butehgui ee

Новш
Новш
2022-08-17 10:01

Ер нь дандаа хужаа гар�##�тай гаруудыг энэ яаманд томилдог нь ямар учиртай вэ.
Зоосоо энд хадаглах уу эд нар.

Зочин
Зочин
2022-08-17 10:51

Cdaa ene 70-60 Hulgaich nar iig yaaydaa

Зочин
Зочин
2022-08-17 11:44

Одоо тэр явуулаад байгаа бариад байгаа зам нь хуучнаасаа 2дахин сунасан урт болсон байсан шүү.Уул тойруулаад уртасгаад бариад байгаан бишүү 2цаг явах замыг 4-5цаг явах болгож 1уулаа 3 тойруулаад тавиад байхаар зам нь урт болж бинзен тос, цаг хугцааны асар их хохиролд орж байна шүү.хүмүүсээ.Тэгээд Завханы сарлагиин өрөмнөөс нимгэн замаар тэр том том машанууд явчихаар бараг 10-аад жил тавьж байгаа зам нь яах вээ

Зочин
Зочин
2022-08-17 12:35

IDEJ UUHAAAS OOR ZVIL MEDEHGVI SHUNALIIIN MIKROPNUUUD UILIIIN UREEE EDLEH TSAG NI IREH BIZ

зочин
зочин
2022-08-17 13:21

замын хөрөнгөөр баяжигсад уу бүх хөрөнгийг нь хурааж улсын орлого болгож хуулийн хатуу чанга ял өгөх хариуцлага тооцодгүйн улмаас энэ байд�##� даамжирсан одоо яаж харицлага тооцож яллахыг нь харий

Иргэн
Иргэн
2022-08-18 16:08

Жинхэнэ аврага хулгайч Сү.Батболд мэтсийн дэргэд эд нар бүр 3-р шатл�##�ын жижиг авилгачин хулгайч нар шдээ. Тэхэд л ийм байгаа юм.Эднээс дээгүүр зэрэглэлийн авилгачид яаж цус�##�даг тойм багцаа харагдаж байгаа биздээ.Тэгээд доошлоод замын цагдаа,сумын дарга, татварын байцаагч, мэргэжлийн хян�##�тын байцаагч хүртэл шатл�##� байгаа шдээ.Ард түмэн энэ олон шатны авилгачдын мөлжлөгийг яаж дааж байнаа.

Зочин
Зочин
2022-08-24 09:45

Энэ нийтлэл дотор ганцхан үнэн үг байна. Тэр Артур гэдэг хүн бол энэ яаманд байгаа боловсрол өндөр, лидер з�##�уусын нэг гэдэг нь л үнэн байна. Монголын төлөө гэсэн сэтгэлтэй жинхэнэ эх оронч, хэзээ ч улсаас нэг төгрөг авчихая гэсэн хулгайч сэтгэлгүй, бодолгүй, үр хүүхэддээ ирээдүйд ямар түүх үлдээх вэ гэдэг зөв бодолтой, өнөө үед ховордсон жинхэнэ төрийн �##�бан хаагч, эрүүл мэндээ ч бодохгүй ажлын төлөө, эх орны хөгжлийн төлөө өөрийгөө золиосолсон хүн байдаг. Хятдад боловсрол эзэмшсэн гэдгээр хаа байсан төмөр замын с�##�барын хүнийг авто зам руу холбож нэр хүндэд нь х�##�дах хэнд ашигтай байдаг юм бол доо л гэж бодох юм. Яагаад жинхэнэ эх оронч хүндээ эх орон элгэн түмэн минь иим х�##�гаатай байдаг юм бэ дээ. Маш �##�сын хараатай төрийн сайд, тэргүүн болгосон ч хийсэн гавьяагаа бу�####�д гайхуулж цээжээ дэлдэх зангүй хийх ёстой ажлаа чин сэтгэлээсээ маш өндөр гүйцэтгэлтэй хийчихээд л явдаг з�##�уу шүү. Энэ хүн хариуцаж байгаа с�##�бартаа ажиллах хугацаандаа олон арван жил хийгдээгүй ажлыг нойр хоолгүй гэр бүлээ золиослон байж хийсэн жинхэнэ нэр нь тодроогүй баатар шүү. Хийсэн ажлын үр дүнг нь нам, дарга 2 л зүүдэг нийгэмд амьдарч байгаа нь энэ з�##�уугийн буруу биш бол Ядаж гавьяаг нь үнэлдэггүй юм аа гэхэд бусдын үгээр дайрч доромжилж з�##�уу хүний зүрх зориг эх орноо хөгжүүлье гэсэн сайхан сэтгэл, зан чанарыг нь битий мохоогоорой гэж Монгол ахан дүүсээсээ чин сэтгэлээсээ хүсье. Бидний үр хойчын сайхан ирээдүйг улс төрчид, нам, дарга, сайд, гишүүд хэзээ ч бүтээж чадахгүй, тэдний доор мэргэжлийн дагуу чин сэтгэлээсээ ажиллаж байгаа Артур шиг з�##�уус, инженерүүд л бүтээж чадна. Эцэг, өвгөдийнх нь түүх намтарыг суд�##�ж үзвэл төрийн сайд, сэхээтнүүдийн үр удам эх орон ард түмнийхээ эсрэг ажиллах ямар ч хүмүүжил энэ хүнд байхгүй л байх. Худ�##� үгийг олон давтаж, ямар ч нотлох баримтгүй иргэдэд худлаа мэдээлэл өгдөг сайт сэтгүүлчдэд зохих арга хэмжээг нь аваасай л гэж хүснэ.

Холбоотой мэдээ

Back to top button