УЛС ТӨР

АНУ-ын Элчин сайд "Монголд авлига, хүнд суртал асуудал дагуулсан хэвээр байна" гэв

АНУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески манай улсын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа "Монгол Улсад авлига, хүнд суртал асуудал дагуулсан хэвээр байна" хэмээн онцолсон байна.

Энэ тухай тэрбээр "Мэдээж бид олон боломжуудын талаар хэлэлцлээ. Гэхдээ зарим сорилтууд тулгарсаар ирсэн. Авлига асуудал дагуулсан хэвээрээ л байна. Хүнд суртлын асуудал ч байсаар байна. Засгийн газар эдгээр асуудлуудыг сайн мэдэж байгаа. Асуудлуудыг шийдэхийн тулд Засгийн газартай хамтарч ажиллахыг зорьж байна. Засгийн газрын хамтын ажиллагаанд бид талархаж байна. Хууль дээдлэх ёс гэж бий. Түүний дагуу Монголын олон шүүгч, прокурорууд АНУ-тай хамтран ажиллах боломж гарч байгаа нь том боломж" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 18, 2022 12:00

Энэ харин үнэнийг хэлжээ.

Зочин
Зочин
8 сар 18, 2022 13:08

Зөв хэлжээ. Авилгаа арилгаж гэмтэнүүддээ ял тооцвол дэмжиж туслана гэж шахаарай. Тэгвэл зарим нэгийг нь бариж хорих байх шүү

Зочин
Зочин
8 сар 19, 2022 10:44

А ч арай байгөа

Холбоотой мэдээ

Back to top button