УЛС ТӨР
Байнгын хороод хуралдана

Өнөөдөр /2022.08.23/ гурван байнгын хороо хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10.00 цагт:
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайд нарын мэдээлэл
“Үндсэн хууль” танхимд 11.00 цагт:
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан: Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудал
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд 14.00 цагт:
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.