УЛС ТӨР
ЧУУЛГАН: Цэцийн хариу тодруулгыг хэлэлцэнэ
Өнөөдөр /2022.08.24/ 14.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Хуралдаанаар "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал" хэлэлцэхээр товлоод байна.
УИХ-ын чуулганы хуралдаанаас өмнө 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор эл асуудлыг оруулан хэлэлцэх тов гарчээ.
Өчигдөр /2022.08.23/ Үндсэн хуулийн цэц гаргасан шийдвэрийнхээ хариу тодруулгыг ирүүлэх ёстой байв.
Улмаар 14.00 цагт Төрийн байнгуулалтын байнгын хороо, 16.00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх учиртай байсан ч гацсан билээ. Иймд Цэцээс хариу тодруулга ирсэн эсэхээс шалтгаалж, өнөөдрийн ТББХ-ны хуралдааны товд өөрчлөлт орж магадгүй юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.